Viral hepatitis
Хепатитын таван вирүсийн аль нэг буюу хэд хэдэн нь болох А хепатитын вирүс, В хепатитын вирүс, С хепатитын вирүс, D хепатитын вирүс ба Е хепатитын вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний өвчний бүлэг. Халдвар нь саяхан үүсч 6 сараас бага хугацаанд (цочмог хепатит), эсвэл 6 сараас дээш хугацаанд (архаг хепатит) үргэлжилж болох бөгөөд сүүлчийн тохиолдолд цирроз ба элэгний өмөн болж даамжирч болно. Ус бохирдохыг оролцуулан өтгөн-амны замаар, бэлгийн замаар, цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах) ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Вирүсээс хамааран ийлдсэнд вирүсийн өвөрмөц эсрэгтөрөгч, вирүсийн эсрэг эсрэгбие буюу вирүсийн нуклейн хүчлийг илрүүлж оношийг баталгаажуулна.
Тодорхойлолт
В, С, D хепатитын вирүс зэрэг хепатотроп вирүсийн архаг халдвараас үүдэлтэй, ХДВ-тэй буюу ХДВ-гүй (зургаан ба түүнээс дээш сар үргэлжилсэн) элэгний өвчин. Энэ өвчин ядрах, үе ба булчин өвдөх, шарлалт буюу шээс хар шар өнгөтэй болох шинжээр илэрнэ. Бэлгийн хавьтал буюу бохирдсон цус ба биеийн шингэнтэй шууд хавьтах замаар дамжина. Хүний ийлдсэнд хепатитын эсрэг эсрэгбие илрүүлж баталгаажуулна.
A disease of the liver, caused by a chronic infection with a hepatotropic virus such as hepatitis B, C, D virus, with or without HIV (for six months or longer). This disease is characterised by fatigue, joint and muscle pain, jaundice, or urine of dark yellow colour. Transmission is by sexual contact, or direct contact with contaminated blood or body fluids. Confirmation is by detection of anti-hepatitis antibodies in the individual’s serum.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан