Mycoses
Тодорхойлолт
Coccidioides төрлийн мөөгөнцрийн халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин халдварын байршлаас хамаарах шинж тэмдгээр илрэх буюу шинж тэмдэггүй явагдаж болно. Ихэвчлэн мөөгөнцрийн спорыг амьсгалах замаар дамжина. Өртсөн эд буюу сорьцоос Coccidioides мөөгөнцрийг илрүүлэх буюу өсгөвөрлөх, эсвэл ийлдэс буюу тархи-нугасны шингэнд Coccidioides-ийн эсрэг эсрэгбие илрүүлж баталгаажуулна.
A disease caused by an infection with the fungi Coccidioides. This disease presents with symptoms depending on the site of infection, or may be asymptomatic. Transmission is commonly by inhalation of fungal spores. Confirmation is by identification or culture of Coccidioides from affected tissue or samples, or detection of antibodies against coccidioides in serum or cerebrospinal fluid.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Уушги ба цээжний хөндийгөөс бусад байршлыг хамарсан кокцидиоидомикоз. Тогтоогдсон байршилд тунгалгийн булчирхай, яс, үе, төв мэдрэлийн тогтолцоо ба арьс хамаарна. Мөөгөнцрийн спорыг амьсгалсны дараа биеийн бусад хэсэгт цусаар тархах буюу арьсаар шууд нэвтрэх замаар дамжина.
Coccidioidomycosis involving sites other than the lungs and thoracic cavity. Recognised sites include lymph nodes, bones, joints, central nervous system and skin. Transmission is through haematogenous spread to other body sites after inhalation of fungal spores or by direct inoculation.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Уушгины гаднах халдвар нийт тохиолдлын 1%-иас бага хэсэгт цээжний хөндийн гадна эмнэлзүйн хувьд илэрнэ. Энэ нь тавилан муутай холбоотой бөгөөд ихэвчлэн мөөгөнцрийн эсрэг эмээр удаан хугацаанд эмчлэх шаардлагатай.
Extrapulmonary infection is clinically detected outside the thoracic cavity in fewer than 1% of all cases. This is associated with a poorer outcome and usually requires prolonged treatment with antifungal agents.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тархмал хэлбэрийн уушгины кокцидиоидомикоз нь археологийн малтлагын үед тохиолдож болох шиг асар олон тооны артроконидийг амьсгалах, эсвэл эсийн дархлаа хүчтэй дарангуйлагдсан хүмүүст (жишээ нь, ХДВ-1-ийн хожуу үеийн халдвар [ДОХ]; хорт хавдрын хими эмчилгээ; аллоген шилжүүлэн суулгалт хийлгэсэн хүмүүс, кортикостероид эмчилгээ; мөн жирэмсний хоёр ба гуравдугаар гурван сар болон төрсний дараах үе) үүснэ. Рентген зурагт ихэвчлэн жижиг зангилаа ба завсрын эдийн өөрчлөлт холилдсон байдлаар харагдах бөгөөд үүнийг заримдаа „торлог-зангилаат“ гэж, эсвэл уушгины хүнд явцтай сүрьеэтэй төстэй байж болох тул „түгмэл“ гэж нэрлэдэг.
Diffuse pulmonary coccidioidomycosis occurs either when there is inhalation of a massive number of arthroconia, such as may occur during archeological excavations, or among individuals with severely depressed cellular immunity (e.g., late HIV-1 infection [AIDS]; cancer chemotherapy; allogeneic transplant recipients, treatment with corticosteroids; and during the second, third trimesters and postpartum pregnancy). The radiographic appearance often is a mixture of small nodules and interstitial findings, sometimes called "reticulonodular" or, because it may resemble overwhelming pulmonary tuberculosis, "miliary."
ICD-10-тай харгалзах код