Mycoses
Тодорхойлолт
Coccidioides төрлийн мөөгөнцрийн халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин халдварын байршлаас хамаарах шинж тэмдгээр илрэх буюу шинж тэмдэггүй явагдаж болно. Ихэвчлэн мөөгөнцрийн спорыг амьсгалах замаар дамжина. Өртсөн эд буюу сорьцоос Coccidioides мөөгөнцрийг илрүүлэх буюу өсгөвөрлөх, эсвэл ийлдэс буюу тархи-нугасны шингэнд Coccidioides-ийн эсрэг эсрэгбие илрүүлж баталгаажуулна.
A disease caused by an infection with the fungi Coccidioides. This disease presents with symptoms depending on the site of infection, or may be asymptomatic. Transmission is commonly by inhalation of fungal spores. Confirmation is by identification or culture of Coccidioides from affected tissue or samples, or detection of antibodies against coccidioides in serum or cerebrospinal fluid.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Уушги ба цээжний хөндийгөөс бусад байршлыг хамарсан кокцидиоидомикоз. Тогтоогдсон байршилд тунгалгийн булчирхай, яс, үе, төв мэдрэлийн тогтолцоо ба арьс хамаарна. Мөөгөнцрийн спорыг амьсгалсны дараа биеийн бусад хэсэгт цусаар тархах буюу арьсаар шууд нэвтрэх замаар дамжина.
Coccidioidomycosis involving sites other than the lungs and thoracic cavity. Recognised sites include lymph nodes, bones, joints, central nervous system and skin. Transmission is through haematogenous spread to other body sites after inhalation of fungal spores or by direct inoculation.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Уушгины гаднах халдвар нийт тохиолдлын 1%-иас бага хэсэгт цээжний хөндийн гадна эмнэлзүйн хувьд илэрнэ. Энэ нь тавилан муутай холбоотой бөгөөд ихэвчлэн мөөгөнцрийн эсрэг эмээр удаан хугацаанд эмчлэх шаардлагатай.
Extrapulmonary infection is clinically detected outside the thoracic cavity in fewer than 1% of all cases. This is associated with a poorer outcome and usually requires prolonged treatment with antifungal agents.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Coccidioides төрлийн мөөгөнцөр халдварын анхдагч голомт, голчлон уушгинаас төв мэдрэлийн тогтолцоонд тархсанаас үүдэлтэй, ховор боловч ихэвчлэн үхэлд хүргэдэг кокцидиоидомикозын хэлбэр.
An uncommon but often lethal form of coccidioidomycosis due to dissemination of Coccidioides fungi from the primary site of infection, principally the lungs, to the central nervous system.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Мэнэн түгмэл кокцидиоидомикозтой хүмүүсийн гуравны нэгээс хоёрны нэгд тохиолдоно. Энэ нь ихэвчлэн түгмэл өвчний цорын ганц илрэл болж тохиолдоно. Толгой өвдөх ба оюуны сэргэлэн байдал буурах шинжээр илэрнэ. Тархи-нугасны шингэнд лимфоцитын плеоцитоз, уургийн агууламж ихсэх ба глюкозын агууламж буурах өөрчлөлт илэрнэ. IgG-ийн кокцидиоидын ийлдэс судлалын сорил ихэвчлэн эерэг байх боловч тархи-нугасны шингэнээс Coccidioides мөөгөнцөр ховор өсгөвөрлөгдөнө.
Meningitis occurs in one-third to one-half of those with disseminated coccidioidomycosis. It frequently occurs as the only manifestation of disseminated disease. The presentation is headache with decreased mental acuity. The CSF profile displays a lymphocytic pleocytosis with elevated protein and reduced glucose concentrations. Coccidioidal serologic tests for IgG are usually positive but Coccidioides is infrequently cultured from CSF.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код