Malaria
Plasmodium төрлийн шимэгч эгэлбиетний халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь ихэвчлэн халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, бөөлжис цутгах ба бөөлжих, буюу алжааж чилээрхэх шинжээр илэрнэ. Халдвар халдвартай шумуул хазах замаар дамжина. Оношийг ихэвчлэн цусны сорьцод Plasmodium төрлийн эгэлбиетэн илрүүлж баталгаажуулна.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Plasmodium falciparum шимэгч эгэлбиетний халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, булчин өвдөх, үе өвдөх, сульдах, бөөлжих буюу суулгах шинжээр илэрнэ. Энэ өвчин нь мөн дэлүү томрох, цусбагадал, тромбоцитопени, гипогликеми, уушги буюу бөөрний үйл ажиллагааны алдагдал, эсвэл мэдрэлийн өөрчлөлтөөр илэрч болно. Халдвар халдвартай шумуул хазах замаар дамжина. Оношийг цусны сорьцод Plasmodium falciparum эгэлбиетэн илрүүлж баталгаажуулна.
A disease caused by an infection with the protozoan parasite Plasmodium falciparum. This disease is characterised by fever, chills, headache, myalgia, arthralgia, weakness, vomiting, or diarrhoea. This disease may also present with splenomegaly, anaemia, thrombocytopenia, hypoglycaemia, pulmonary or renal dysfunction, or neurologic changes. Transmission is through the bite of an infected mosquito. Confirmation is by identification of Plasmodium falciparum in a blood sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Plasmodium falciparum-аар сэдээгдсэн хумхаа нь цус сорж буй эм Anopheles шумуулаар хүнд тарьж оруулсан Plasmodium falciparum зүйлийн шимэгч эгэлбиетэн цусны улаан эсэд халдварласнаас үүдэлтэй өвчин юм. Хумхаагийн эхний шинж тэмдэг өвөрмөц бус бөгөөд үүнд халууралт, толгой өвдөх ба бөөлжих хамаарах боловч өвчин даамжирвал хумхаа их хэмжээний цус задралаар хурдан амь насанд аюултай болж болно.
Plasmodium falciparum malaria is disease caused by infection of red blood cells with protozoan parasites of species Plasmodium falciparum, inoculated into the human by a feeding female anopheles mosquito. The first symptoms of malaria are nonspecific including fever, headache, and vomiting, but if the disease progresses, malaria can quickly become life-threatening by massive haemolysis.
Кодлох заавар (Coding note)
Плазмодийн бусад төрөлтэй хавсарсан Plasmodium falciparum-ын холимог халдвар хамаарна.
Includes mixed infections of Plasmodium falciparum with any other Plasmodium species.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал