Neoplasms of haematopoietic or lymphoid tissues
Ясны чөмөг, захын цус, тунгалгийн булчирхай ба дэлүүнд (цус төлжүүлэх буюу тунгалгийн тогтолцооны эрхтэн) байдаг цус төлжүүлэх буюу тунгалгийн эсээс үүсдэг хавдар. Цус төлжүүлэх буюу тунгалгийн эсийн хавдар нь цусаар тархах, хавдар шууд нэвчих буюу зангилааны гаднах тунгалгийн эд хавдар болж хувирах замаар бусад анатомийн байршлыг (жишээ нь төв мэдрэлийн тогтолцоо, ходоод-гэдэсний зам) мөн хамарч болно. Хамгийн түгээмэл хэлбэр нь лейкозын төрөл бүрийн хэлбэр, Хожкины ба Хожкины бус лимфом, чөмөгний эсийн төлжилт хавдар ба миелодисплазийн хамшинжүүд юм.
Тодорхойлолт
Өмнө нь Хожкины өвчин гэж нэрлэгдэж байсан, хавдрын бус эсийн элбэг холимог дунд том хавдрын эс илрэх шинжээр илэрдэг Хожкины лимфом. Зангилаат, тунгалгийн эс давамгайлсан Хожкины лимфом ба сонгодог Хожкины лимфом гэсэн хоёр тодорхой дэд хэвшинж байна. Хожкины лимфом голчлон тунгалгийн булчирхайг хамарна.
Hodgkin lymphomas, previously known as Hodgkin's disease, characterised by the presence of large tumour cells in an abundant admixture of nonneoplastic cells. There are two distinct subtypes: nodular lymphocyte predominant Hodgkin lymphoma and classical Hodgkin lymphoma. Hodgkin lymphoma involves primarily lymph nodes.
ICD-10-тай харгалзах код
Тодорхойлолт
Сонгодог Хожкины лимфом нь хистологийн хувьд нэг бөөмт том Хожкины эс ба олон бөөмт Рид-Штернбергийн (HRS) эс илрэх шинжээр илэрдэг В-эст лимфом юм.
Дийлэнх тохиолдолд моноклон В-эсийн тунгалгийн эсийн төлжилт байна. Энэ нь насны хоёр оргилт тархалттай (15-30 нас ба өндөр нас) бөгөөд ихэвчлэн EBV-ийн халдвартай холбоотой. Тохиолдлын 5%-иас бага хэсэгт Т-лимфоцитын моноклон төлжилт байна. Морфологийн хувьд Рид-Штернбергийн эс ба нэг бөөмт Хожкины эс илрэх шинжээр илэрнэ. Рид-Штернбергийн эс ба нэг бөөмт Хожкины эс бараг бүх тохиолдолд CD30 эерэг, ихэнх тохиолдолд CD15 эерэг байна.
Classical Hodgkin lymphoma is a B-cell lymphoma characterised histologically by the presence of large mononuclear Hodgkin cells and multinucleated Reed-Sternberg (HRS) cells.
A monoclonal B-cell lymphoproliferation in the vast majority of cases. It is characterised by a bimodal age distribution (15-30 years of life and late life) and is often associated with EBV infection. In less than 5% of cases it is a monoclonal proliferation of T-lymphocytes. Morphologically, it is characterised by the presence of Reed-Sternberg cells and mononuclear Hodgkin cells. The Reed-Sternberg and mononuclear Hodgkin cells are CD30 positive in nearly all cases and CD15 positive in the majority of cases.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хожкины эс ба Рид-Штернбергийн эс агуулсан холимог үрэвслийн строматай сонгодог Хожкины лимфомын дэд хэвшинж.
A subtype of classical Hodgkin lymphoma with a mixed inflammatory stroma containing Hodgkin and Reed-Sternberg cells.
ICD-10-тай харгалзах код