Malignant neoplasms of skin
Арьсыг хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн хавдар (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Арьсны анхдагч хорт хавдар нь ихэвчлэн карцином (эпидермисийн эсээс үүсэх суурь эсийн буюу хавтгай эсийн карцином) эсвэл пигмент агуулсан арьсны меланоцитоос үүсэх меланом байна.
Тодорхойлолт
Эпидермисийн хавтгай эсээс үүсэх карцином. Арьсны хавтгай эсийн карцином ихэвчлэн нарны гэрэлд өртсөн хэсэгт илэрнэ. Хавдрын ихэнх нь сайн ялгаралтай байна.
A carcinoma arising from the squamous cells of the epidermis. Skin squamous cell carcinoma is most commonly found on sun-exposed areas. The majority of the tumours are well-differentiated.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кератоакантом нь арьсны хавтгай эсийн карциномтой төстэй, түүнээс эмнэлзүйн буюу хистопатологийн хувьд ялгахад хэцүү байж болох, харьцангуй түгээмэл кератиноцитын эпидермисийн хавдар юм. Хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш хурдан өсөж, дараа нь 4-6 сарын дотор аяндаа арилах шинжээр илэрнэ. Эхний өсөлтийн үе шатанд түүний хоргүй шинжийг бүрэн итгэлтэйгээр урьдчилан таамаглах боломжгүй тул „Сайн ялгаралтай хавтгай эсийн карцином (кератоакантомын хэвшинж)“ гэсэн нэрийг мөн хэрэглэдэг.
Keratoacanthoma is a relatively common keratinocytic epidermal tumour which shows resemblances to squamous cell carcinoma of the skin, from which it may be difficult to distinguish either clinically or histopathologically. It is characterised by rapid growth over a few weeks to months, followed by spontaneous resolution over 4-6 months. Because it is not possible to predict its benign behaviour with complete certainty during its initial growth phase, the designation "Well-differentiated squamous cell carcinoma (keratoacanthoma type)" is also used.
ICD-10-тай харгалзах код