Nutritional or metabolic anaemias
Тодорхойлолт
Архаг буюу цочмог цус алдалт, сарын тэмдгийн үеийн их хэмжээний цус алдалт, хүнсээр хангалтгүй авах, төмрийн шимэгдэлтэд саад болох бодис (хоол хүнс буюу эмэнд агуулагдах), шингээлтийн хямралын хамшинж, үрэвсэл, халдвар буюу цусны донорлолтоос үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь биед төмрийн түвшин буурах шинжээр илэрнэ. Энэ өвчин нь ядрах, цайрах буюу толгой эргэх шинжээр илэрч болно. Оношийг цусны сорьцод төмрийн түвшин буурсныг илрүүлж баталгаажуулна.
A disease caused by chronic or acute bleeding, excessive menstrual bleeding, inadequate intake, substances (in diet or drugs) interfering with iron absorption, malabsorption syndromes, inflammation, infection or blood donation. This disease is characterised by decreased levels of iron present in the body. This disease may present with fatigue, pallor or dizziness. Confirmation is by identification of decreased levels of iron in a blood sample.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Төмрийн дутал нь дэлхий дээрх тэжээлийн дутлын хамгийн түгээмэл эмгэг байж магадгүй. Жирэмсний үеийн төмөр дутлын цусбагадал нь эх ба нярайн перинаталь үеийн эрсдэлийг нэмэгдүүлж, нялхсын нийт эндэгдлийг ихэсгэдэг. Цусбагадлын хүнд хэлбэр нь бага насны хүүхэд ба жирэмсэн эмэгтэйн өвчлөл ба эндэгдлийг эрс ихэсгэдэг эрсдэлт гол хүчин зүйл юм. Зүрхний гаралт ихэссэн зүрхний дутмагшил зэрэг хүндрэлээс сэргийлэхэд энэ байдлыг цаг алдалгүй илрүүлэх, эмчлэх ба хүмүүсийг эмнэлзүйн хяналтад байлгах нь чухал. Жирэмсний үеийн эхийн төмрийн дутал нь нялх хүүхдэд төмрийн дутал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Буурай хөгжилтэй орнуудад жирэмсний үеийн төмрийн дутлын тархалт хөгжингүй орнуудаас өндөр бөгөөд жирэмсний үед төмрийн бэлдмэл нэмэлтээр хэрэглэх нь ашигтай.
Iron deficiency is probably the most common nutritional deficiency disorder in the world. Iron deficiency anaemia during pregnancy increases perinatal risks for mothers and neonates; and increases overall infant mortality. Severe anaemia is a major risk factor associated with greatly increased morbidity and mortality for young children and pregnant women. Prompt recognition of the condition, treatment and clinical follow-up of individuals are crucial in avoiding complications such as high-output heart failure. Maternal iron deficiency during pregnancy increases the risk of iron deficiency in the infant. In less developed countries, the prevalence of iron deficiency during pregnancy is higher than in developed countries, and iron supplementation during pregnancy is beneficial.
ICD-10-тай харгалзах код