Fibrinolytic defects
Цусны бүлэн томорч эмгэг үүсгэхээс сэргийлдэг фибринолизийн тогтолцоонд нөлөөлөх, төрөхийн өмнөх үед, төрсний дараа үүссэн хүчин зүйл буюу удамшлын хүчин зүйлээс үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь фибринолизийн тогтолцооны согогийн улмаас цус бүлэгнэх шинжээр илэрнэ. Энэ өвчин нь тромбозоор илэрч болно.
Тодорхойлолт
Цусны бүлэн томорч эмгэг үүсгэхээс сэргийлдэг фибринолизийн тогтолцоонд нөлөөлөх удамшсан мутациас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь фибринолизийн тогтолцооны согогийн улмаас цус бүлэгнэх шинжээр илэрнэ. Энэ өвчин нь тромбозоор илэрч болно.
A disease caused by genetically inherited mutations affecting the fibrinolysis system which prevents blood clots from growing and becoming problematic. This disease is characterised by defects in the fibrinolysis system leading to coagulation of the blood. This disease may present with thrombosis.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Плазминоген идэвхжүүлэгчийн 1-р хэвшинжийн саатуулагчийн (PAI-1) төрөлх дутал нь цус тогтоох бүлэн хугацаанаасаа өмнө задрах ба дунд зэргийн цус алдах хамшинж үүсгэдэг эмгэг юм. Аяндаа цус алдах нь ховор ажиглагддаг бол өвдөг, тохой, хамар ба буйлнаас дунд зэрэг цус алдах нь ихэвчлэн хөнгөн гэмтлээр өдөөгддөг. Гэвч биений юмны үеийн цус алдалт хүнд байж болох ба мэс заслын дараа удаан цус алдах нь түгээмэл. PAI-1-ийн дутал нь чанарын буюу тоон, нэлэнхүй буюу хэсэгчилсэн байж болно.
Congenital plasminogen activator inhibitor type 1 (PAI-1) deficiency is a disorder that causes premature lysis of haemostatic clots and a moderate bleeding syndrome. Spontaneous bleeding is rarely observed, whereas moderate haemorrhages of the knees, elbows, nose and gingiva are usually triggered by mild trauma. However, menstrual bleeding may be severe and a prolonged bleeding after surgery is common. The PAI-1 deficiency may be qualitative or quantitative, total or partial.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Плазминоген идэвхжүүлэгчийн 1-р хэвшинжийн саатуулагчийн (PAI-1) дутал нь цус тогтоох бүлэн хугацаанаасаа өмнө задрах ба дунд зэргийн цус алдах хамшинж үүсгэдэг эмгэг юм. Тархалт нь тодорхойгүй. PAI-1 нь судсан доторх фибринолизийн гол эх үүсвэр болох эдийн хэвшинжийн плазминоген идэвхжүүлэгчийн (t-PA) физиологийн саатуулагч юм. Аяндаа цус алдах нь ховор ажиглагддаг бол өвдөг, тохой, хамар ба буйлнаас дунд зэрэг цус алдах нь ихэвчлэн хөнгөн гэмтлээр өдөөгддөг. Гэвч биений юмны үеийн цус алдалт хүнд байж болох ба мэс заслын дараа удаан цус алдах нь түгээмэл. Хетерозигот хүмүүст (хэсэгчилсэн дутал) цус алдалт харьцангуй цөөн, хөнгөн тохиолддог буюу огт илэрдэггүй. PAI-1-ийн дутал нь чанарын буюу тоон байж болох ба цөөн өвчтөнд уураг байгаа боловч үйл ажиллагааны хувьд идэвхгүй байдаг. Өвчтөнүүд мутацитай нэг (хетерозигот) буюу хоёр (гомозигот) аллель тээдэг бөгөөд үүний үр дүнд PAI-1-ийн эсрэгтөрөгчийн хэсэгчилсэн буюу нэлэнхүй дутал үүснэ. PAI-1-ийн хэсэгчилсэн ба нэлэнхүй дутал хоёулаа аутосом доминант шинжээр удамшдаг маш ховор эмгэг юм. Оношийг PAI-1-ийн эсрэгтөрөгчийн (ELISA) ба үйл ажиллагааны (хромоген сорил) тодорхойлолтод үндэслэн тавина. Зарим тохиолдолд генотипийн шинжилгээ шаардлагатай байж болно. Цус алдалтыг фибринолизийн саатуулагчаар (эпсилон-аминокапроны хүчил буюу транексамын хүчил) аюулгүй, үр дүнтэй эмчилж, цус ба цусан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх боломжтой тул PAI-1-ийн эсрэгтөрөгчийн буюу үйл ажиллагааны дутлыг яаралтай оношлох нь зайлшгүй.
Plasminogen activator inhibitor type 1 (PAI-1) deficiency is a disorder that causes premature lysis of haemostatic clots and a moderate bleeding syndrome. Prevalence is unknown. PAI-1 is the physiological inhibitor of tissue-type plasminogen activator (t-PA), the main source of intravascular fibrinolysis. Spontaneous bleeding is rarely observed, whereas moderate haemorrhages of the knees, elbows, nose and gingiva are usually triggered by mild trauma. However, menstrual bleeding may be severe and a prolonged bleeding after surgery is common. Haemorrhages are less frequent and less severe or absent in heterozygous individuals (partial deficiency). The PAI-1 deficiency may be qualitative or quantitative, and in a few patients the protein is present but functionally inactive. Affected patients carry one (heterozygote) or two (homozygote) alleles with the mutation, resulting in partial or total antigenic PAI-1 deficiency. Both Partial and total PAI-1 deficiencies are extremely rare disorders, transmitted as autosomal dominant traits. The diagnosis is based on the antigenic (ELISA) and functional (chromogenic test) dosage of PAI-1. A genotype analysis may be necessary in some cases. The prompt diagnosis of antigenic or functional PAI-1 deficiency is mandatory since haemorrhages can be safely and efficiently treated with fibrinolysis inhibitors (epsilon amino-caproic acid or tranexamic acid), avoiding the use of blood and derivatives.
ICD-10-тай харгалзах код