Allergic or hypersensitivity conditions
Харшил нь дархлааны нотлогдсон механизмаар өдөөгдсөн хэт мэдрэгшлийн урвал юм.
Хэт мэдрэгшил гэдэг нь хэвийн хүмүүсийн тэсвэрлэдэг тунгаар тодорхой өдөөгчид өртсөнөөр өдөөгдөж, бодитойгоор давтагдах шинж тэмдэг буюу шинж үүсгэдэг, эмнэлзүйн хувьд харшилтай төстэй байдлыг хэлнэ.
Тодорхойлолт
Амьсгалын зам хамарсан харшлын буюу хэт мэдрэгшлийн эмгэгт амьсгалын дээд ба доод замын хэт мэдрэгшлийн эмгэг гэж үзэж болох, эмнэлзүйн хувьд ялгаатай хэд хэдэн байдал багтана. Эдгээр байдлын ангилал нийлмэл.
Allergic or hypersensitivity disorders involving the respiratory tract includes several clinically different conditions that can be considered as hypersensitivity disorders of the upper and lower respiratory tract. The classification of these conditions is complex.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмийн гаралтай бронхоспазм нь янз бүрийн эмээр өдөөгддөг түгээмэл эмнэлзүйн илрэл юм. Түүний хүнд байдал хөнгөнөөс хүнд хүртэл, тэр ч байтугай аноксийн дараах тархины гэмтлийн улмаас үхэлд хүргэх хүртэл янз бүр байна. Энэ нь тусгаарлагдмал тохиолдол хэлбэрээр буюу эмийн гаралтай анафилаксийн илрэл болж бусад шинж тэмдэгтэй хавсарч илэрч болно.
Drug-induced bronchospasm is a common clinical manifestation triggered by various drugs. It ranges in severity from mild to severe, and even fatal from post-anoxic brain damage. It can be manifested as an isolated event or in combination with other symptoms as representation of drug-induced anaphylaxis.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан