Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Хамрын ур нь хамрын хөндий ба хамрын дайвар хөндийн хучуур эдийн доторлогооноос үүсэх үрэвсэлт ба төлжих бөөгнөрөл юм. Ерөнхийдөө хамрын ур нь саарал цагаан өнгөтэй, гөлгөр гадаргуутай, наалдамхай, агар мэт бөөгнөрөл хэлбэрээр харагдана. Эмгэг жам нь олон хүчин зүйлтэй гэж үздэг.
Nasal polyp is an inflammatory and proliferating mass arising from the epithelial linings of nasal cavity and paranasal sinuses. In general, nasal polyp appears to be greyish white, smoothly surfaced, and glutinous and agar-like mass. The pathogenesis is thought to be multifactorial.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал