Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Риновирүсийн халдвараас үүдэлтэй амьсгалын дээд замын өвчин. Энэ өвчин нь фарингит, нус гоожих, хамар битүүрэх буюу ханиалгаар илэрнэ. Халдвар халдвартай амьсгалын замын ялгадсыг амьсгалах буюу шууд хавьтлаар дамжина.
A disease of the upper respiratory tract, caused by an infection with rhinovirus. This disease is characterised by pharyngitis, runny nose, stuffy nose, or cough. Transmission is by inhalation of infected respiratory secretions, or direct contact.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Шуухинаа (мөн назофарингит, ринофарингит, цочмог нус гоожих буюу ханиад гэж нэрлэдэг) нь голчлон хамрыг гэмтээдэг, амьсгалын тогтолцооны дээд хэсгийн вирүсийн халдварт өвчин юм. Хамар-залгиур гэдэг нь эпифаринкстай ижил утгатай боловч эпифарингит хамар, залгиур ба төвөнх рүү тархсан үед назофарингит гэсэн нэр томьёог ерөнхийд нь хэрэглэдэг. Ихэвчлэн „ханиад“ гэж нэрлэх нь „шуухинааны халдвар“-ыг илэрхийлнэ. Назофарингитын шалтгааны 90% нь вирүсийн халдвар бөгөөд бусад шалтгаанд бактерийн буюу Mycoplasma бактерийн халдвар орно. Назофарингиттай өвчтөнд хэсэг газрын шинж тэмдэг болох ханиалга, залгиур өвдөх, нус гоожих, хамар битүүрэх, ерөнхий шинж тэмдэг болох халуурах, бие ерөнхийдөө ядрах ба толгой өвдөх илэрнэ. Эдгээр шинж тэмдэг ихэвчлэн долоо-арав хоногт арилдаг бөгөөд зарим шинж тэмдэг гурван долоо хоног хүртэл үргэлжилнэ.
The common cold (also known as nasopharyngitis, rhinopharyngitis, acute coryza, or a cold) is a viral infectious disease of the upper respiratory system which affects primarily the nose. The meaning of nasopharynx is the same as epipharynx however the term nasopharyngitis is generally used when epipharyngitis extends to the nose, pharynx and larynx. Often called "a cold" indicates a "common cold infection". The cause of nasopharyngitis is 90% by a viral infection, other causes include bacterial or mycoplasma infections. Patients with nasopharyngitis present with a cough, pharyngeal pain, running nose, stuffy nose as local symptoms, and increasing fever, general fatigue and headache as general symptoms. These symptoms usually resolve in seven to ten days, with some symptoms lasting up to three weeks.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код