Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Уйланхай буюу мукоцеле үүсгэдэг хамар ба хамрын дайвар хөндийн өвчнийг хэлэх байдал. Мукоцеле нь салс хуримтлагдсан аливаа тэлэгдэл (ихэвчлэн эмгэг) юм. Мукоцеле нь хамрын дайвар хөндийд үүсч болох, салсаар дүүрсэн, хучуур эдээр доторлогдсон хоргүй уйланхай юм. Эдгээр бүтэц хангалттай том, эсвэл эргэн тойрны анатомийн бүтцэд даралт үзүүлж байвал шинж тэмдэг үүсгэж болно. Шинж тэмдэгтэй мукоцеле ихэвчлэн мэс заслын оролцоо шаарддаг. Мукоцелег хөндийн тогтонгийн уйланхайгаас ялгах шаардлагатай. Мукоцелеэс ялгаатай нь хөндийн тогтонгийн уйланхай нь хөндийн ясан ханыг тэлж, нимгэрүүлэхэд хүргэдэггүй.
A condition which refers to diseases of the nose and nasal sinus that cause a cyst or mucocele. A mucocele is any dilatation (typically pathologic) with accumulation of mucus. Mucoceles are benign, epithelium-lined cysts filled with mucus, which can form in the paranasal sinuses. These structures may cause symptoms if sufficiently large or if exerting pressure on surrounding anatomic structures. Symptomatic mucoceles typically require surgical intervention. Mucoceles should be differentiated from sinus retention cysts. Unlike mucoceles, sinus retention cysts do not result in expansion and thinning of the bony sinus walls.
ICD-10-тай харгалзах код