Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Чимээгүй синүсийн хамшинж нь хөндийн сөрөг даралттай холбоотой, зажуурын хөндий ба ухархайн ёроолын аяндаа үүсэх, шинж тэмдэггүй нуралт юм.
Silent sinus syndrome is a spontaneous, asymptomatic collapse of the maxillary sinus and orbital floor associated with negative sinus pressures.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Чимээгүй синүсийн хамшинж нь зажуурын хөндийн хананы зарим буюу бүх хэсэг нурснаас үүдэлтэй, насанд хүрэгчдэд эхэлдэг, даамжрах нүд ширгэх шинжээр илэрнэ. Түүний тархалт тодорхойгүй боловч өнөөг хүртэл ном зохиолд 100 орчим тохиолдол бүртгэгдсэн. Даамжрах нүд ширгэх нь хааяа хацар өвдөх, диплопи ба хараа бүдгэрэхтэй хавсарч болно. Өвчтөнүүд заримдаа өмнө нь синусит удаа дараа үүсч байсан өгүүлэмжтэй байдаг. Энэ хамшинж идиопат байж болох буюу Гревсийн офтальмопатийн улмаас хийсэн ухархайн ясны декомпрессийн буюу ухархайн ёроолын хугарлын дараа үүсч болно. Суурь механизм нь зажуурын хөндийн агааржилт бөглөрч, улмаар хөндийд сөрөг даралт үүсэхийг хамарна. Энэ сөрөг даралт зажлах хөдөлгөөнөөс үүдэлтэй байж болно. Оношийг титмийн хавтгайд сэргээн босгосон нүүрний компьютер томографийн (CT) шинжилгээгээр тавих бөгөөд энэ нь хөндийд шингэн хуримтлагдсан буюу хуримтлагдаагүй зажуурын хөндийн хана(нууд) нурсныг харуулна. Дэгээн сэртэн ухархайн доод-дотор хананд наалдсанаас зажуурын хөндийн амсар бөглөрнө. Хамрын дунд хонгил томорно. Ялган оношлогоонд ухархайн ёроолын „blow-out“ хугарал, зөөлөн эдийн хатингар, анхдагч буюу хоёрдогч хорт хавдар, ухархайн венийн гажиг, туяа эмчилгээний дараах ясны өсөлт зогсох, төрөлх шалтгаан (нүүрний нэг талын бичил хөгжлийн хөнгөн хэлбэр, плагиоцефали, бичил нүд гэх мэт) ба хуурамч нүд ширгэх (нэг талын зовхи буух, Хорнерын хамшинж, эсрэг талын нүд бүлтийх, эсрэг талын өндөр миопи ба эсрэг талын зовхи татагдах) багтах ёстой. Мэс засал нь цорын ганц эмчилгээ юм. Антрал меатотомиор зажуурын хөндийг хамрын хөндий рүү нээх дурангийн мэс засал хийнэ. Ухархайн ёроолыг өөрийн эдийн материал буюу суулгац ашиглан сэргээнэ. Эмчилгээний дараа тавилан сайн.
Silent sinus syndrome is characterised by adult-onset progressive enophthalmos due to collapse of some or all of the maxillary sinus walls. Its prevalence is unknown but around 100 cases have been reported in the literature so far. The progressive enophthalmos may occasionally be associated with cheek pain, diplopia and blurred vision. Patients sometimes report a history of remote episodes of sinusitis. The syndrome may be idiopathic or occur following a bony orbital decompression resulting from Graves' ophthalmopathy or orbital floor fracture. The underlying mechanism involves obstruction of the maxillary antrum aeration followed by generation of negative antral pressure. This negative pressure may be caused by masticatory movements. Diagnosis is made by facial computerised tomography (CT) scanning with coronal reconstructions, showing a collapse of the maxillary sinus wall(s), with or without fluid retention in the sinus cavity. The ostium of the maxillary sinus is occluded as the uncinate process is apposed to the inferomedial orbital wall. The middle meatus is enlarged. Differential diagnosis should include orbital floor "blow-out" fractures, soft tissue atrophia, primary or secondary malignancy, orbital venous malformations, bone growth arrest following radiation therapy, congenital aetiologies (minor forms of hemifacial microsomia, plagiocephaly, microphthalmos etc.) and pseudoenophthalmos (unilateral blepharoptosis, Horner syndrome, contralateral exophthalmos, contralateral high myopia and contralateral eyelid retraction). Surgery is the only treatment. Endoscopic surgery is performed to open the maxillary sinus into the nasal cavity through an antral meatotomy. The orbital floor is reconstructed using autologous material or implants. The prognosis is good after treatment.
ICD-10-тай харгалзах код