Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Халдвар, эсвэл шүд идэгдэх буюу шүдний гэмтэл зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй, саяхан эхэлсэн ба/буюу богино хугацааны, хамрын дайвар хөндийн (зажуурын, самалдагны, духны ба шаантган) нэг буюу хэд хэдэнд нь салст бүрхүүлийн үрэвсэл. Хамрын дунд гарц ба үнэрлэх ангалд идээт ялгадас харагдаж болох ба өвчтөн үнэрлэх мэдрэхүй гажих, хамар битүүрэх, халуурах, эсвэл хэсгийн эмзэглэл буюу өвдөлтөөр зовиурлана. Харшилт ринит, хамрын таславчийн гаж хөгжил буюу зузааралт ринит нь цочмог синүсит үүсгэж болох суурь өвчин юм.
Recent onset and/or short duration inflammation of the mucosa in one or more of the paranasal sinuses (maxillary, ethmoid, frontal and sphenoid) arising from infection or other causes such as caries or injury to the teeth. Purulent discharge can be seen at the middle meatus and olfactory cleavage and patients complain of dysosmia, stuffy nose, fever, or localised tenderness or pain. Allergic rhinitis, nasal septum deformity or hypertrophic rhinitis are underlying diseases that may induce acute sinusitis.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код