Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Төвөнхийн (агаарын зам) ба/буюу төвөнх ба төвөнхөөс доош үргэлжилж, баруун ба зүүн бүдүүн амьсгуурс болж салаалдаг мөгөөрсөн ба мембрант хоолойн (мөгөөрсөн хоолой) удаан үргэлжилсэн буюу дахилтат үрэвсэл.
Persistent or recurrent inflammation of the larynx (airway) and/or the larynx and the cartilaginous and membranous tube descending from the larynx and branching into the right and left main bronchi (trachea).
ICD-10-тай харгалзах код