Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Архаг ринитын эмгэг байдал нь бичил биетний халдвар, амьсгалаар орсон бодисын цочрол ба хамрын хөндийн бүтцийн хэвийн бус байдлаас өдөөгдсөн, хамрын хясааны салст бүрхүүлийн удаан үргэлжилсэн үрэвслийн үргэлжлэл юм. Энэ байдал нь хамар бөглөрөх ба хамрын ялгадас ихсэхэд хүргэнэ. Фарингит нь залгиурын салст бүрхүүл ба тунгалгийн эдийн бүхэлдээ үрэвсэл бөгөөд түүний цочмог шинж тэмдэг нь ханиадны шинж тэмдгийн нэг хэсэг юм. Вирүсийн халдвар гол шалтгаан боловч бактерийн халдвараас мөн үүснэ. Хоолойгоор эвгүй оргих, хоолой өвдөх ба залгихад өвдөх шинж илэрнэ. Толгой өвдөх, бие ерөнхийдөө ядрах, чих рүү дамжих өвдөлт ба хүзүүний лимфаденит мөн илэрнэ. Хэсгийн үзлэгээр тагнайн гүйлсэн булчирхай гиперемитэй, залгиурын ар ханын лимфоид уутанцар хавдсан байна. Архаг фарингитыг цочмог фарингитын үр дагавар буюу байнгын цочруулын нөлөө гэж үзэж болох бөгөөд хоолойд хэвийн бус мэдрэмж төрөх, эвгүй оргих ба гадны биет байгаа мэт мэдрэмж зэрэг шинж тэмдэгтэй.
The pathological condition of chronic rhinitis is a continuation of persistent inflammation on nasal turbinate mucosae, which is induced by microbial infection, irritation with inhaled substances and abnormal structure of nasal cavity. This condition induces nasal obstruction and increased nasal discharge. Pharyngitis is an inflammation of whole pharyngeal mucosa and lymphatic tissues and its acute symptoms are a part of the common cold symptoms. Although viral infection is the primary cause, it is also caused by bacterial infections. The discomfort of throat, throat pain and swallowing pain occur. Headache, general fatigueness, radiating pain to the ear and a cervical lymphadenitis also occur. Local finding demonstrates hyperaemic palatine tonsils and swelling of lymphoid follicles of posterior wall of pharynx. Chronic pharyngitis can be considered as a consequence of acute pharyngitis or effect of continuous stimuli, with symptoms of abnormal sensation of throat, discomfort, and foreign body sensation.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Залгиурын удаан үргэлжилсэн буюу дахилтат үрэвсэл; залгиур нь хоол хүнсийг улаан хоолой руу, агаарыг төвөнх рүү дамжуулдаг юүлүүр хэлбэрийн булчин-фиброз хоолой юм.
Persistent or recurrent inflammation of the pharynx; the funnel-shaped fibromuscular tube which conducts food to the oesophagus and air to the larynx.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код