Certain disorders involving the immune system
Дархлааны зохицуулга алдагдах нь чухал үүрэгтэй боловч ангиллын өөр хэсэгт илүү нарийвчлан байршуулах боломжгүй эмгэгүүд.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Шилжүүлэн суулгасан эдийн эзэн биеийн эсрэг өвчин (GVHD) нь дархлааны чадвартай донорын лимфоид эсийг тэдгээрийг гологдуулах чадваргүй, эдийн нийцгүй хүлээн авагчид шилжүүлэх үед үүснэ. Энэ нь ихэвчлэн цус төлжүүлэх үүдэл эс шилжүүлэн суулгасны үр дүнд тохиолдоно. Донорын лимфоцитын довтолдог гол бай нь хүлээн авагчийн арьс, ходоод-гэдэсний зам ба элэг юм. Шилжүүлэн суулгалтаас хойш эхний 100 хоногийн дотор ихэвчлэн тохиолддог цочмог GVHD нь нас баралт өндөртэй. Цочмог үе шатын дараа архаг GVHD үүсч болох бөгөөд энэ нь мөн de novo үүсч болно. Энэ нь ихэвчлэн ширшил үлд төст тууралтаар илэрдэг боловч арьс, уушги ба элэгийг гэмтээдэг фиброзжих хүнд өвчин болон хувирч болно.
Graft-versus-host disease (GVHD) occurs when lymphoid cells from an immunocompetent donor are introduced into a histo-incompatible recipient incapable of rejecting them. This usually occurs as a result of haematopoietic stem cell transplantation. The main targets attacked by the donor lymphocytes are the recipient’s skin, gastrointestinal tract and liver. Acute GVHD, normally occurring within the first 100 days following transplantation, has a high mortality. The acute phase may be followed by chronic GVHD, which can also arise de novo. This usually presents as a lichenoid rash but can develop into a severe fibrosing disease affecting skin, lungs and liver.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шилжүүлэн суулгасан эд бэхэжснээс хойш эхний 100 хоногийн дотор ихэвчлэн илэрдэг шилжүүлэн суулгасан эдийн эзэн биеийн эсрэг өвчин. Энэ нь ихэвчлэн халуурахтай хавсарсан толбо-гүвдрүүт тууралтаар илэрнэ. Тавилан нь өргөн тархсан эпидермисийн некролиз хүртэл даамжирч болох арьсны гэмтлийн цар хүрээ, мөн харгалзан суулга ба шарлалтаар илэрч болох ходоод-гэдэсний зам ба элэгний гэмтлийн хүндийн зэрэгтэй уялдаатай. Шилжүүлэн суулгасан эдийн эзэн биеийн эсрэг хүнд цочмог өвчний үед нас баралт өндөр байна.
Graft-versus-host disease presenting normally within the first 100 days of engraftment. It presents most commonly with a maculopapular rash accompanied by fever. The prognosis correlates with the extent of skin involvement, which may progress to widespread epidermal necrolysis, and the severity of gastrointestinal and liver involvement which may manifest as diarrhoea and jaundice respectively. There is a high mortality in severe acute graft-versus-host disease.
ICD-10-тай харгалзах код