Disorders of the thyroid gland or thyroid hormones system
Бамбай булчирхайн болон бамбай булчирхайн дааврын үйлдлийг зохицуулах тогтолцооны үйл ажиллагааны алдагдлаас үүдэлтэй эмгэгүүд бөгөөд үүнд өнчинтархи, гипоталамус буюу бамбай булчирхайн дааврын рецепторын үйл ажиллагааны алдагдал хамаарна.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бамбай булчирхайн дутмагшил нь бамбай булчирхай бамбай булчирхайн даавар хэт бага үүсгэдэг буюу огт үүсгэдэггүй байдал бөгөөд энэ байдал төрөх үед үүснэ. Эмнэлзүйн түгээмэл шинжид идэвх буурах ба нойр ихсэх, хооллоход бэрхшээлтэй байх ба өтгөн хатах, удаан үргэлжлэх шарлалт, микседемийн нүүр төрх, том зулай (ялангуяа арын зулай), том хэл, хүйсний ивэрхийтэй хавсарсан цүдгэр хэвлий ба булчингийн тонус сулрах хамаарна.
Hypothyroidism is a condition where the thyroid gland produces too little or no thyroid hormone, and the condition arises at birth. Common clinical features include decreased activity and increased sleep, feeding difficulty and constipation, prolonged jaundice, myxedematous facies, large fontanels (especially posterior), macroglossia, a distended abdomen with umbilical hernia, and hypotonia.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Түр зуурын төрөлх бамбай булчирхайн дутмагшил гэдэг нь бамбай булчирхай сэдээгч дааврын (TSH) түвшин бага зэрэг ихэсч, тироксины (FT4) түвшин буурсан, маш хурдан бөгөөд аяндаа, эсвэл хэдэн сарын тироксин эмчилгээний дараа хэвийн болдог бамбай булчирхайн түр зуурын үйл алдагдлыг хэлнэ. Энэ эмгэг нь иодын дутал буюу иод агуулсан нэгдэлд өртөх, хориглох үйлдэлтэй эхийн эсрэгбие ихэсээр дамжих ба даавар үүслийн гажиг зэрэг олон янзын шалтгаанаас үүднэ.
Transient congenital hypothyroidism is defined as transient thyroid dysfunction with mildly elevated thyroid-stimulating hormone (TSH) and low thyroxine (FT4) levels which return to normal either very promptly and spontaneously, or after several months of thyroxine therapy. The disorder is due to a variety of causes including iodine deficiency or exposure to iodine-containing compounds, transplacental passage of blocking maternal antibodies, and dyshormonogenesis.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код