Inborn errors of metabolism
Бодисын солилцооны төрөлх хямрал нь бодисын солилцооны эмгэгийг хамардаг генетикийн өвчний том ангиллыг бүрдүүлнэ. Ихэнх нь янз бүрийн бодисыг (субстрат) өөр бодис (бүтээгдэхүүн) болгон хувиргахыг хөнгөвчилдөг ферментийг кодлодог дан генийн согогоос үүдэлтэй.
Тодорхойлолт
Гликозилжилтын төрөлх хямралын (CDG) хамшинжүүд нь олон дотор эрхтэн хамрагдахтай хавсарч болох мэдрэлийн илрэлээр илэрдэг гликопротеины нийлэгжилтийн бүлэг эмгэг юм. CDG хамшинжүүд нь ферментийн янз бүрийн дутагдалтай холбоотой.
Congenital Disorders of Glycosylation (CDG) syndromes are a group of glycoprotein synthesis disorders characterised by neurological manifestations that can be associated with multivisceral involvement. The CDG syndromes are associated with different enzymatic deficits.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Нүүрс ус дутмаг гликопротеины (CDG) хамшинжүүд нь олон дотор эрхтэн хамрагдахтай хавсарч болох мэдрэлийн илрэлээр илэрдэг гликопротеины нийлэгжилтийн бүлэг эмгэг юм. Давтамжийг 1/50,000-аас 1/100,000 гэж тооцдог. CDG хамшинжүүд нь ферментийн янз бүрийн дутагдалтай холбоотой бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь болох CDG Ia нь фосфоманномутазын дутагдлаас үүдэлтэй ба CDG-ийн тохиолдлын 70%-ийг эзэлнэ. Сэтгэц хөдөлгөөний удаашрал хамгийн тогтмол илэрдэг шинж юм. Илүү хувьсамтгай бусад шинжид арьс-өөхний гажиг (жүржийн хальс шиг арьс), чидун-гүүр-багатархины хатингар, араг ясны гажиг, хөхний толгой дотогшоо орох, цус бүлэгнэлтийн эмгэг, элэгний эсийн задрал ба фиброз хамаарна. Лабораторийн оношилгоо нь ийлдсэний гликопротеины гликозилжилт хэвийн бус болохыг илрүүлэх, цагаан эсийн ферментийн идэвхийг хэмжих ба холбогдох генийн мутацийг хайхад үндэслэнэ. Гэр бүлийн анхны тохиолдолд онош баталгаажсаны дараа CDG хамшинжийн төрөхийн өмнөх оношилгоо хийх боломжтой.
Carbohydrate-deficient glycoprotein (CDG) syndromes are a group of glycoprotein synthesis disorders characterized by neurological manifestations that can be associated with multivisceral involvement. The frequency is estimated to be between 1/50,000 and 1/100,000. The CDG syndromes are associated with different enzymatic deficits of which the most common, CDG Ia, results from a deficit in phosphomannomutase and represents 70% of CDG cases. Psychomotor retardation is the most constant sign. Other more variable signs include lipocutaneous abnormalities (peau d'orange), olivopontocerebellar atrophy, skeletal anomalies, inverted nipples, coagulation disorders, and hepatic cytolysis and fibrosis. The biological diagnosis is based on the demonstration of abnormal glycosylation of serum glycoproteins, measurement of leukocyte enzyme activities and the search for mutations in the corresponding genes. Prenatal diagnosis of CDG syndrome is feasible once the diagnosis has been confirmed in an index case.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Ихэвчлэн гликан уургийн серин буюу треонины үлдэгдлийн гидроксил бүлэгтэй альфа-холбоогоор холбогдох замаар явагддаг O-холбоот гликозилжилт алдагдсан төрөлх эмгэгүүд
Congenital disorders involving defective O-linked glycosylation, which typically occurs via an alpha linkage of the glycan to the hydroxyl group of a serine or threonine residue on a protein
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан