Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Оюуны хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, тохирох нормоор стандартчилсан, ганцаарчлан хийдэг стандарт сорилд үндэслэн оюуны үйл ажиллагаа ба дасан зохицох зан төрх дунджаас ихээхэн доогуур, дунджаас ойролцоогоор хоёр буюу түүнээс дээш стандарт хазайлтаар доогуур (ойролцоогоор 2.3-р перцентилээс бага) байх шинжээр илэрдэг, шалтгааны хувьд олон янзын байдлуудын бүлэг юм. Тохирох нормоор стандартчилсан сорил байхгүй тохиолдолд оюуны хөгжлийн эмгэгийг оношлохдоо зан төрхийн харьцуулж болохуйц үзүүлэлтийг зохих ёсоор үнэлэхэд үндэслэсэн эмнэлзүйн дүгнэлтэд илүү түшиглэх шаардлагатай.
Disorders of intellectual development are a group of etiologically diverse conditions originating during the developmental period characterised by significantly below average intellectual functioning and adaptive behaviour that are approximately two or more standard deviations below the mean (approximately less than the 2.3rd percentile), based on appropriately normed, individually administered standardized tests. Where appropriately normed and standardized tests are not available, diagnosis of disorders of intellectual development requires greater reliance on clinical judgment based on appropriate assessment of comparable behavioural indicators.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Хэрэв мэдэгдэж буй аливаа шалтгааныг тодотгохыг хүсвэл нэмэлт код ашиглана.
Use additional code, if desired, to identify any known aetiology.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Оюуны хөгжлийн хүндэвтэр эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, тохирох нормоор стандартчилсан, ганцаарчлан хийдэг стандарт сорилд, эсвэл стандарт сорил хийх боломжгүй үед зан төрхийн харьцуулж болохуйц үзүүлэлтэд үндэслэн оюуны үйл ажиллагаа ба дасан зохицох зан төрх дунджаас ихээхэн доогуур, дунджаас ойролцоогоор гурваас дөрвөн стандарт хазайлтаар доогуур (ойролцоогоор 0.003 – 0.1 перцентил) байх шинжээр илэрдэг байдал юм. Оюуны хөгжлийн хүндэвтэр эмгэгтэй хүмүүсийн хэлний чадвар ба сурлагын ур чадвар эзэмших чадвар харилцан адилгүй боловч ерөнхийдөө үндсэн ур чадвараар хязгаарлагдана. Зарим нь өөрийгөө арчлах, гэр орны ба практик үйл ажиллагааны үндсэн ур чадварыг эзэмшиж болно. Энэ эмгэгтэй хүмүүсийн ихэнх нь насанд хүрээд бие даан амьдарч, хөдөлмөр эрхлэхийн тулд ихээхэн бөгөөд тогтмол дэмжлэг шаардлагатай.
A moderate disorder of intellectual development is a condition originating during the developmental period characterised by significantly below average intellectual functioning and adaptive behaviour that are approximately three to four standard deviations below the mean (approximately 0.003 – 0.1 percentile), based on appropriately normed, individually administered standardized tests or by comparable behavioural indicators when standardized testing is unavailable. Language and capacity for acquisition of academic skills of persons affected by a moderate disorder of intellectual development vary but are generally limited to basic skills. Some may master basic self-care, domestic, and practical activities. Most affected persons require considerable and consistent support in order to achieve independent living and employment as adults.
ICD-10-тай харгалзах код