Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Нэгэн хэвийн хөдөлгөөний эмгэг нь хөгжлийн эрт үед үүсдэг, бодис буюу эмийн шууд физиологийн нөлөөнөөс (үгүйлэх хамшинжийг оролцуулан) үүдэлтэй биш, хэвийн үйл ажиллагаанд илт саад болдог буюу өөрийн биеийг гэмтээхэд хүргэдэг, сайн дурын, давтагдах, нэгэн хэвийн, зорилгогүй мэт (ба ихэвчлэн хэмнэлтэй) хөдөлгөөн удаан хугацаанд (жишээ нь, хэдэн сарын турш) илрэх шинжээр илэрдэг эмгэг юм. Гэмтэл учруулдаггүй нэгэн хэвийн хөдөлгөөнд биеэ ганхуулах, толгойгоо ганхуулах, хуруугаа сэвэх маягийн зуршил ба гараа дэвэх зэрэг хамаарч болно. Өөрийгөө гэмтээдэг нэгэн хэвийн зан үйлд толгойгоо давтан мөргөх, нүүрээ алгадах, нүдээ чичлэх, гар, уруул буюу биеийн бусад хэсгээ хазах зэрэг хамаарч болно.
Stereotyped movement disorder is characterised by the persistent (e.g., lasting several months) presence of voluntary, repetitive, stereotyped, apparently purposeless (and often rhythmic) movements that arise during the early developmental period, are not caused by the direct physiological effects of a substance or medication (including withdrawal), and markedly interfere with normal activities or result in self-inflicted bodily injury. Stereotyped movements that are non-injurious can include body rocking, head rocking, finger-flicking mannerisms, and hand flapping. Stereotyped self-injurious behaviours can include repetitive head banging, face slapping, eye poking, and biting of the hands, lips, or other body parts.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ ангиллыг нэгэн хэвийн зан үйл нь хэвийн үйл ажиллагаанд илт саад болдог боловч өөрийн биеийг гэмтээхэд хүргэдэггүй нэгэн хэвийн хөдөлгөөний эмгэгийн хэлбэрт хэрэглэнэ. Өөрийгөө гэмтээдэггүй нэгэн хэвийн хөдөлгөөний эмгэг нь хөгжлийн эрт үед үүсдэг, бодис буюу эмийн шууд физиологийн нөлөөнөөс (үгүйлэх хамшинжийг оролцуулан) үүдэлтэй биш, хэвийн үйл ажиллагаанд илт саад болдог, сайн дурын, давтагдах, нэгэн хэвийн, зорилгогүй мэт (ба ихэвчлэн хэмнэлтэй) хөдөлгөөнөөр илэрдэг эмгэг юм. Гэмтэл учруулдаггүй нэгэн хэвийн хөдөлгөөнд биеэ ганхуулах, толгойгоо ганхуулах, хуруугаа сэвэх маягийн зуршил ба гараа дэвэх зэрэг хамаарч болно.
This category should be applied to forms of Stereotyped movement disorder in which stereotyped behaviours markedly interfere with normal activities, but do not result in self-inflicted bodily injury. Stereotyped movement disorder without self-injury is characterised by voluntary, repetitive, stereotyped, apparently purposeless (and often rhythmic) movements that arise during the early developmental period, are not caused by the direct physiological effects of a substance or medication (including withdrawal), and markedly interfere with normal activities. Stereotyped movements that are non-injurious can include body rocking, head rocking, finger-flicking mannerisms, and hand flapping.
ICD-10-тай харгалзах код