Schizophrenia or other primary psychotic disorders
Шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг нь байнгын дэмийрэл, байнгын хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй (ихэвчлэн эмх замбараагүй яриагаар илэрнэ), илт эмх замбараагүй зан төрх, идэвхгүй байх ба хянагдах мэдрэмж зэрэг эерэг шинж тэмдэг, сэтгэл хөдлөл мохох буюу сэтгэл хөдлөлгүй болох, хүсэл зориг алдагдах зэрэг сөрөг шинж тэмдэг, мөн сэтгэц хөдөлгөөний хямралаар илрэх, бодит байдлыг үнэлэх чадварын мэдэгдэхүйц алдагдал ба зан төрхийн өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Шинж тэмдэг нь соёлын буюу дэд соёлын хүлээгдэх хэм хэмжээнээс хазайхуйц давтамж ба эрчимтэй илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгийн (жишээ нь, сэтгэл санааны эмгэг, дэмийрэл буюу бодис хэрэглэсний шалтгаант эмгэг) шинж байдлаар үүсдэггүй. Энэ бүлгийн ангиллыг соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн санаа, итгэл үнэмшил буюу зан төрхийн илэрхийллийг ангилахад ашиглахгүй.
Тодорхойлолт
Шизоаффектив эмгэг нь өвчний нэг тохиолын хүрээнд шизофрени ба сэтгэл хөөрөх, холимог, эсвэл дунд зэргийн буюу хүнд зэргийн сэтгэл гутрах тохиолын оношийн шаардлага нэгэн зэрэг буюу хоорондоо хэдхэн хоногийн зайтай хангагддаг үечилсэн эмгэг юм. Шизофренийн тод шинж тэмдэг (жишээ нь, дэмийрэл, хий үзэгдэл, сэтгэхүйн хэлбэрийн эмх замбараагүй байдал, нөлөөлөлд өртөх, идэвхгүй байх ба хянагдах мэдрэмж) нь дунд зэргийн буюу хүнд зэргийн сэтгэл гутрах тохиолын (жишээ нь, сэтгэл санаа гутрах, сонирхол алдагдах, эрч хүч буурах), сэтгэл хөөрөх тохиолын (жишээ нь, эйфори, цочромтгой байдал буюу дэвэрсэн байдлаар илэрдэг сэтгэл санааны туйлын төлөв; идэвх нэмэгдэх буюу эрч хүч нэмэгдсэн гэсэн субъектив мэдрэмж) буюу холимог тохиолын ердийн шинж тэмдэгтэй хавсарна. Кататони зэрэг сэтгэц хөдөлгөөний хямрал илэрч болно. Шинж тэмдэг дор хаяж нэг сар үргэлжилсэн байх ёстой. Шинж тэмдэг нь өөр өвчин эмгэгийн (жишээ нь, тархины хавдар) илрэл биш бөгөөд үгүйлэх хамшинжийг (жишээ нь, архины үгүйлэх хамшинж) оролцуулан бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөөний (жишээ нь, кортикостероид) шалтгаант биш байна.
Schizoaffective disorder is an episodic disorder in which the diagnostic requirements of schizophrenia and a manic, mixed, or moderate or severe depressive episode are met within the same episode of illness, either simultaneously or within a few days of each other. Prominent symptoms of schizophrenia (e.g. delusions, hallucinations, disorganisation in the form of thought, experiences of influence, passivity and control) are accompanied by typical symptoms of a moderate or severe depressive episode (e.g. depressed mood, loss of interest, reduced energy), a manic episode (e.g. an extreme mood state characterised by euphoria, irritability, or expansiveness; increased activity or a subjective experience of increased energy) or a mixed episode. Psychomotor disturbances, including catatonia, may be present. Symptoms must have persisted for at least one month. The symptoms are not a manifestation of another medical condition (e.g. a brain tumor) and are not due to the effect of a substance or medication on the central nervous system (e.g. corticosteroids), including withdrawal (e.g. alcohol withdrawal).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Шизоаффектив эмгэг, олон удаагийн тохиол гэсэн ангиллыг шизоаффектив эмгэгийн оношийн шаардлагыг хангасан шинж тэмдэгтэй, мөн өмнө нь шизоаффектив эмгэг буюу шизофренийн оношийн шаардлага хангагдсан тохиолууд гарч байсан бөгөөд тохиол хооронд шинж тэмдэг ихээхэн сайжирч байсан хүнийг тодорхойлоход ашиглана. Сайжралын үед зарим суларсан шинж тэмдэг үлдэж болох бөгөөд сайжрал нь эм буюу бусад эмчилгээний хариуд бий болсон байж болно.
Schizoaffective disorder, multiple episodes should be used to identify individuals experiencing symptoms that meet the diagnostic requirements for Schizoaffective disorder and who have also previously experienced episodes during which diagnostic requirements for Schizoaffective disorder or Schizophrenia were met, with substantial remission of symptoms between episodes. Some attenuated symptoms may remain during period of remission, and remissions may have occurred in response to medication or other treatment.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шизоаффектив эмгэг, олон удаагийн тохиол гэсэн оношийн шинж тэмдэг ба үргэлжлэх хугацааны талаарх тодорхойлолтын бүх шаардлага өмнө нь хангагдаж байсан. Шинж тэмдэг намдаж, ач холбогдол бүхий шинж тэмдэг үлдээгүй. Сайжрал нь эм буюу бусад эмчилгээний хариуд бий болсон байж болно.
All definitional requirements for Schizoaffective disorder, multiple episodes in terms of symptoms and duration were previously met. Symptoms have ameliorated such that no significant symptoms remain. The remission may have occurred in response to medication or other treatment.
ICD-10-тай харгалзах код