Schizophrenia or other primary psychotic disorders
Шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг нь байнгын дэмийрэл, байнгын хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй (ихэвчлэн эмх замбараагүй яриагаар илэрнэ), илт эмх замбараагүй зан төрх, идэвхгүй байх ба хянагдах мэдрэмж зэрэг эерэг шинж тэмдэг, сэтгэл хөдлөл мохох буюу сэтгэл хөдлөлгүй болох, хүсэл зориг алдагдах зэрэг сөрөг шинж тэмдэг, мөн сэтгэц хөдөлгөөний хямралаар илрэх, бодит байдлыг үнэлэх чадварын мэдэгдэхүйц алдагдал ба зан төрхийн өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Шинж тэмдэг нь соёлын буюу дэд соёлын хүлээгдэх хэм хэмжээнээс хазайхуйц давтамж ба эрчимтэй илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгийн (жишээ нь, сэтгэл санааны эмгэг, дэмийрэл буюу бодис хэрэглэсний шалтгаант эмгэг) шинж байдлаар үүсдэггүй. Энэ бүлгийн ангиллыг соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн санаа, итгэл үнэмшил буюу зан төрхийн илэрхийллийг ангилахад ашиглахгүй.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Дэмийрэх эмгэг нь сэтгэл гутрах, сэтгэл хөөрөх буюу холимог сэтгэл санааны тохиол байхгүй үед ихэвчлэн дор хаяж 3 сар, ихэнхдээ түүнээс хамаагүй удаан үргэлжилдэг нэг дэмийрэл буюу хоорондоо холбоотой хэд хэдэн дэмийрэл үүсэх шинжээр илэрдэг эмгэг юм. Дэмийрлийн агуулга хүн бүрт харилцан адилгүй, харин нэг хүнд ихэвчлэн тогтвортой байдаг боловч цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж болно. Шизофренийн бусад онцлог шинж тэмдэг (өөрөөр хэлбэл, тод ба байнгын хий үзэгдэл, сөрөг шинж тэмдэг, эмх замбараагүй сэтгэхүй, эсвэл нөлөөлөлд өртөх, идэвхгүй байх буюу хянагдах мэдрэмж) илрэхгүй боловч дэмийрэлтэй сэдвийн хувьд холбоотой хүртэхүйн янз бүрийн хямрал (жишээ нь, хий үзэгдэл, хуурмаг, хүнийг буруу таних) илрэх нь оноштой нийцэх хэвээр байна. Дэмийрэл буюу дэмийрлийн тогтолцоотой шууд холбоотой үйлдэл ба хандлагаас бусад тохиолдолд сэтгэл хөдлөл, яриа ба зан төрх ихэвчлэн өөрчлөгдөөгүй байна. Шинж тэмдэг нь өөр өвчин эмгэгийн (жишээ нь, тархины хавдар) илрэл биш бөгөөд үгүйлэх хамшинжийн нөлөөг (жишээ нь, архины үгүйлэх хамшинж) оролцуулан бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөөний (жишээ нь, кортикостероид) шалтгаант биш байна.
Delusional disorder is characterised by the development of a delusion or set of related delusions, typically persisting for at least 3 months and often much longer, in the absence of a Depressive, Manic, or Mixed mood episode. The delusions are variable in content across individuals, but typically stable within individuals, although they may evolve over time. Other characteristic symptoms of Schizophrenia (i.e. clear and persistent hallucinations, negative symptoms, disorganised thinking, or experiences of influence, passivity, or control) are not present, although various forms of perceptual disturbances (e.g. hallucinations, illusions, misidentifications of persons) thematically related to the delusion are still consistent with the diagnosis. Apart from actions and attitudes directly related to the delusion or delusional system, affect, speech, and behavior are typically unaffected. The symptoms are not a manifestation of another medical condition (e.g., a brain tumour) and are not due to the effect of a substance or medication on the central nervous system (e.g. corticosteroids), including withdrawal effects (e.g. alcohol withdrawal).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Дэмийрэх эмгэгийн шинж тэмдэг ба үргэлжлэх хугацааны талаарх тодорхойлолтын бүх шаардлага өмнө нь хангагдаж байсан. Шинж тэмдэг намдаж, эмгэгийн оношийн шаардлага дор хаяж нэг сарын турш хангагдахгүй болсон боловч эмнэлзүйн ач холбогдолтой зарим шинж тэмдэг хэвээр байгаа бөгөөд эдгээр нь үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байж ч болно, үгүй ч байж болно. Хэсэгчилсэн сайжрал нь эм буюу бусад эмчилгээний хариуд бий болсон байж болно.
All definitional requirements for Delusional disorder in terms of symptoms and duration were previously met. Symptoms have ameliorated such that the diagnostic requirements for the disorder have not been met for at least one month, but some clinically significant symptoms remain, which may or may not be associated with functional impairment. The partial remission may have occurred in response to medication or other treatment.
ICD-10-тай харгалзах код