Bipolar or related disorders
Хоёр туйлт буюу түүнтэй холбоотой эмгэг нь сэтгэл хөөрөх, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх тохиол буюу шинж тэмдэг тохиолдсоноор тодорхойлогддог үечилсэн сэтгэл санааны эмгэг юм. Эдгээр эмгэгийн явцад эдгээр тохиол нь ихэвчлэн сэтгэл гутрах тохиол буюу сэтгэл гутралын шинж тэмдэгтэй үетэй ээлжилнэ.
Тодорхойлолт
II хэвшинжийн хоёр туйлт эмгэг нь нэг буюу хэд хэдэн хөнгөн сэтгэл хөөрөх тохиол ба дор хаяж нэг сэтгэл гутрах тохиол тохиолдсоноор тодорхойлогддог үечилсэн сэтгэл санааны эмгэг юм. Хөнгөн сэтгэл хөөрөх тохиол нь дор хаяж хэдэн өдөр үргэлжлэх сэтгэл санааны байнгын төлөв бөгөөд сэтгэл санаа байнга хөөрөх буюу цочромтгой байдал ихсэх, түүнчлэн идэвх нэмэгдэх буюу эрч хүч нэмэгдсэн гэсэн субъектив мэдрэмжээр илэрдэг ба яриа олшрох, бодол хурдан урсах буюу хурдсах, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх, нойрны хэрэгцээ багасах, анхаарал сарниамтгай байх, импульсив буюу болгоомжгүй зан төрх зэрэг бусад онцлог шинж тэмдэг дагалддаг. Шинж тэмдэг нь тухайн хүний ердийн сэтгэл санаа, эрч хүчний түвшин ба зан төрхөөс өөрчлөгдсөнийг илэрхийлэх боловч үйл ажиллагааг илэрхий алдагдуулахуйц хүнд биш байдаг. Сэтгэл гутрах тохиол нь дор хаяж хоёр долоо хоног үргэлжлэх хугацаанд бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд сэтгэл санаа гутрах буюу үйл ажиллагаанд сонирхол буурах үеээр илэрдэг бөгөөд хоолны дуршил буюу нойрны өөрчлөлт, сэтгэц хөдөлгөөний цочрол буюу удаашрал, ядрах, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх буюу хэт их эсвэл зохисгүй гэм буруутай мэт мэдрэмж, найдваргүй байдлын мэдрэмж, анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, амиа хорлох хандлага зэрэг бусад шинж тэмдэг дагалддаг. Өгүүлэмжид сэтгэл хөөрөх буюу холимог тохиол байхгүй.
Bipolar type II disorder is an episodic mood disorder defined by the occurrence of one or more hypomanic episodes and at least one depressive episode. A hypomanic episode is a persistent mood state lasting for at least several days characterised by persistent elevation of mood or increased irritability as well as increased activity or a subjective experience of increased energy, accompanied by other characteristic symptoms such as increased talkativeness, rapid or racing thoughts, increased self-esteem, decreased need for sleep, distractability, and impulsive or reckless behavior. The symptoms represent a change from the individual’s typical mood, energy level, and behavior but are not severe enough to cause marked impairment in functioning. A depressive episode is characterised by a period of depressed mood or diminished interest in activities occurring most of the day, nearly every day during a period lasting at least two weeks accompanied by other symptoms such as changes in appetite or sleep, psychomotor agitation or retardation, fatigue, feelings of worthless or excessive or inappropriate guilt, feelings or hopelessness, difficulty concentrating, and suicidality. There is no history of manic or mixed episodes.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Солиорлын шинжгүй дунд зэргийн сэтгэл гутрал бүхий II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийг II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийн тодорхойлолтын шаардлага хангагдсан, одоогийн тохиол нь дунд зэргийн хүндийн зэрэгтэй сэтгэл гутрах тохиол бөгөөд тохиолын үед дэмийрэл буюу хий үзэгдэл илрэхгүй үед оношилно. Сэтгэл гутрах тохиол нь дор хаяж хоёр долоо хоног үргэлжлэх хугацаанд бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд сэтгэл санаа гутрах буюу үйл ажиллагаанд сонирхол буурах үеээр илэрдэг бөгөөд анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх буюу хэт их эсвэл зохисгүй гэм буруутай мэт мэдрэмж, найдваргүй байдал, үхэл буюу амиа хорлох тухай давтагдах бодол, хоолны дуршил буюу нойрны өөрчлөлт, сэтгэц хөдөлгөөний цочрол буюу удаашрал, эрч хүч буурах буюу ядрах зэрэг бусад шинж тэмдэг дагалддаг. Сэтгэл гутрах дунд зэргийн тохиолын үед сэтгэл гутрах тохиолын хэд хэдэн шинж тэмдэг тод илэрхий хэмжээнд илэрдэг, эсвэл хүндийн зэрэг багатай сэтгэл гутралын олон шинж тэмдэг нийтдээ илэрдэг. Тухайн хүн ихэвчлэн олон хүрээнд (хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу бусад чухал хүрээ) үйл ажиллагаагаа явуулахад нэлээд бэрхшээлтэй байдаг.
Bipolar type II disorder, current episode depressive, moderate, without psychotic symptoms is diagnosed when the definitional requirements for Bipolar type II disorder have been met and the current episode is depressive at a moderate level of severity and there are no delusions or hallucinations during the episode. A depressive episode is characterised by a period of depressed mood or diminished interest in activities occurring most of the day, nearly every day during a period lasting at least two weeks accompanied by other symptoms such as difficulty concentrating, feelings of worthlessness or excessive or inappropriate guilt, hopelessness, recurrent thoughts of death or suicide, changes in appetite or sleep, psychomotor agitation or retardation, and reduced energy or fatigue. In a moderate depressive episode, several symptoms of a depressive episode are present to a marked degree, or a large number of depressive symptoms of lesser severity are present overall. The individual typically has considerable difficulty functioning in multiple domains (personal, family, social, educational, occupational, or other important domains).
ICD-10-тай харгалзах код