Bipolar or related disorders
Хоёр туйлт буюу түүнтэй холбоотой эмгэг нь сэтгэл хөөрөх, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх тохиол буюу шинж тэмдэг тохиолдсоноор тодорхойлогддог үечилсэн сэтгэл санааны эмгэг юм. Эдгээр эмгэгийн явцад эдгээр тохиол нь ихэвчлэн сэтгэл гутрах тохиол буюу сэтгэл гутралын шинж тэмдэгтэй үетэй ээлжилнэ.
Холбоотой контент
Тодорхойлолт
Циклотимийн эмгэг нь дор хаяж 2 жилийн хугацаанд үргэлжлэх сэтгэл санааны байнгын тогтворгүй байдлаар илэрдэг бөгөөд үүнд хугацааны талаас илүүд илэрдэг хөнгөн сэтгэл хөөрлийн (жишээ нь, эйфори, цочромтгой байх буюу дэвэрсэн байдал, сэтгэц хөдөлгөөний идэвхжил) ба сэтгэл гутралын (жишээ нь, сэтгэл унах, үйл ажиллагаанд сонирхол буурах, ядрах) шинж тэмдэг бүхий олон тооны үе багтана. Хөнгөн сэтгэл хөөрлийн шинж тэмдэг нь хөнгөн сэтгэл хөөрөх тохиолын тодорхойлолтын бүрэн шаардлагыг хангахуйц хүнд буюу удаан үргэлжилсэн байж ч болно, үгүй ч байж болно (II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийг үз), гэвч өгүүлэмжид сэтгэл хөөрөх буюу холимог тохиол байхгүй (I хэвшинжийн хоёр туйлт эмгэгийг үз). Сэтгэл гутралын шинж тэмдэг нь сэтгэл гутрах тохиолын оношийн шаардлагыг хангахуйц хүнд буюу удаан үргэлжилсэн хэзээ ч байгаагүй (II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийг үз). Шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэнэ.
Cyclothymic disorder is characterised by a persistent instability of mood over a period of at least 2 years, involving numerous periods of hypomanic (e.g., euphoria, irritability, or expansiveness, psychomotor activation) and depressive (e.g., feeling down, diminished interest in activities, fatigue) symptoms that are present during more of the time than not. The hypomanic symptomatology may or may not be sufficiently severe or prolonged to meet the full definitional requirements of a hypomanic episode (see Bipolar type II disorder), but there is no history of manic or mixed episodes (see Bipolar type I disorder). The depressive symptomatology has never been sufficiently severe or prolonged to meet the diagnostic requirements for a depressive episode (see Bipolar type II disorder). The symptoms result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код