Mental, behavioural or neurodevelopmental disorders
Сэтгэцийн, зан төрхийн ба мэдрэлийн хөгжлийн эмгэг нь сэтгэцийн ба зан төрхийн үйл ажиллагааны үндэс болох сэтгэлзүйн, биологийн буюу хөгжлийн үйл явцын алдагдлыг илэрхийлэх, хувь хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн зохицуулалт буюу зан төрхийн эмнэлзүйн ач холбогдолтой хямралаар илэрдэг хамшинжүүд юм. Эдгээр хямрал нь ихэвчлэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний алдагдалтай холбоотой байна.
Тодорхойлолт
Өөр бүлэгт ангилсан эмгэг буюу өвчинд нөлөөлөх сэтгэлзүйн ба зан төрхийн хүчин зүйл гэдэг нь ӨОУА-ийн өөр бүлэгт ангилсан байдлын илрэл, эмчилгээ буюу явцад сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлсийг хэлнэ. Эдгээр хүчин зүйл нь өөр бүлэгт ангилсан эмгэг буюу өвчний илрэл, эмчилгээ буюу явцад дараах байдлаар сөргөөр нөлөөлж болно: эмчилгээг мөрдөх буюу тусламж хайх байдалд нөлөөлж, эмгэг буюу өвчний эмчилгээнд саад учруулах; эрүүл мэндийн нэмэлт эрсдэл болох; эсвэл үндсэн эмгэг физиологид нөлөөлж, шинж тэмдгийг сэдээх буюу хүндрүүлэх, эсвэл өөр байдлаар эмнэлгийн анхаарал шаардах нөхцөл үүсгэх. Энэ оношийг зөвхөн эдгээр хүчин зүйл нь зовлон шаналал, хөгжлийн бэрхшээл буюу нас барах эрсдэлийг нэмэгдүүлж, эмнэлзүйн анхаарлын төвд байх үед тавих бөгөөд холбогдох нөгөө байдлын оноштой хамт тавина.
Psychological and behavioural factors affecting disorders or diseases classified elsewhere are those that may adversely affect the manifestation, treatment, or course of a condition classified in another chapter of the ICD. These factors may adversely affect the manifestation, treatment, or course of the disorder or disease classified in another chapter by: interfering with the treatment of the disorder or disease by affecting treatment adherence or care seeking; constituting an additional health risk; or influencing the underlying pathophysiology to precipitate or exacerbate symptoms or otherwise necessitate medical attention. This diagnosis should be assigned only when the factors increase the risk of suffering, disability, or death and represent a focus of clinical attention, and should be assigned together with the diagnosis for the relevant other condition.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал