Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Холбоотой контент
Тодорхойлолт
Бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл нь нойрны үед үүсэх амьсгалын дээд замын бөглөрлөөс үүдэлтэй, давтагдах амьсгалгүйдэл буюу гипопноэгийн тохиолоор илэрнэ. Эдгээр үзэгдэл нь ихэвчлэн цусны хүчилтөрөгчийн ханамж буурахад хүргэх бөгөөд ихэвчлэн нойрноос богино хугацаагаар сэрэхэд дуусна. Хэт нойрмоглолт нь бүх биш боловч олон тохиолдолд гол зовиур болдог. Нойргүйдэх, нойрны чанар муу байх ба ядрах зовиур мөн түгээмэл. Амьсгалын дээд замын эсэргүүцлийн хамшинж нь ижил эмгэг физиологитой тул энд ангилна. Насанд хүрэгчдэд (> 18 нас) бөглөрөлтийн үзэгдлийн (амьсгалгүйдэл, гипопноэ буюу амьсгалын үзэгдэлтэй холбоотой сэрэлт) давтамж цагт 15-аас их байвал бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл гэж оношилно. Мөн давтамж цагт таваас их бөгөөд дараах тохиолдолд энэ эмгэгийг оношилж болно: a) энэ эмгэгтэй холбоотой шинж тэмдэг (жишээ нь, нойрмоглолт буюу нойр тасалдах) илэрсэн; буюу b) шөнийн амьсгалын гачаал эсвэл ажиглагдсан амьсгалгүйдэл/зуршлын хурхиралт мэдээлэгдсэн; буюу c) даралт ихсэх өвчин, сэтгэл санааны эмгэг, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал, титэм судасны өвчин, харвалт, зүрхний хурмал дутмагшил, тосгуурын чичиргээ буюу чихрийн шижин, хэвшинж 2 илэрсэн үед. Хүүхдэд бөглөрөлтийн үзэгдлийн давтамж цагт нэгээс их бөгөөд амьсгалын эмгэгтэй холбоотой шинж буюу шинж тэмдэг дагалдаж байвал энэ эмгэгийг оношилно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Obstructive sleep apnoea is characterised by repetitive episodes of apnoea or hypopnea that are caused by upper airway obstruction occurring during sleep. These events often result in reductions in blood oxygen saturation and are usually terminated by brief arousals from sleep. Excessive sleepiness is a major presenting complaint in many but not all cases. Reports of insomnia, poor sleep quality, and fatigue are also common. Upper airway resistance syndrome shares the same pathophysiology and should be classified here. In adults (> 18 years), obstructive sleep apnoea is diagnosed when the frequency of obstructive events (apnoeas, hypopneas or respiratory-event related arousals) is greater than 15 per hour. The disorder may also be diagnosed when the frequency is greater than five per hour and: a) symptoms attributable to the disorder (e.g., sleepiness or sleep disruption) are present; or b) nocturnal respiratory distress or observed apnoea/habitual snoring are reported; or c) when hypertension, a mood disorder, cognitive dysfunction, coronary artery disease, stroke, congestive heart failure, atrial fibrillation, or type 2 diabetes mellitus are present. In children, the disorder is diagnosed when the frequency of obstructive events is greater than one per hour, accompanied by signs or symptoms related to the breathing disorder.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код