Parasomnia disorders
Парасомни нь унтаж эхлэх, нойрны үед, эсвэл нойрноос сэрэх үед илэрдэг асуудалтай зан үйлийн буюу физиологийн үзэгдэл юм. Парасомни нь нүдний хурдан хөдөлгөөнгүй нойрны (NREM), нүдний хурдан хөдөлгөөнтэй нойрны (REM) үед, эсвэл нойронд орох ба нойрноос гарах шилжилтийн үед илэрч болно. Эдгээрт нойртой холбоотой хэвийн бус нийлмэл хөдөлгөөн, зан үйл, сэтгэл хөдлөл, мэдрэхүй, зүүд ба тусгаар мэдрэлийн тогтолцооны идэвх хамаарна.
Тодорхойлолт
REM бус нойроос сэрэх үеийн эмгэг нь ихэвчлэн гүн REM бус (N3) нойроос бүрэн бус сэрсний үр дүнд үүсдэг ухаан будилах, алхах, аймшиг, эсвэл тусгаар мэдрэлийн хэт хүчтэй сэрэл зэрэг мэдрэмж буюу зан үйлээр илэрнэ. Үл хамаарах тохиолдол нь нойртой холбоотой хоол идэх эмгэг бөгөөд энэ нь REM бус нойрны бүх үе шатанд үүсдэг нь ажиглагдсан. Энэ бүлгийн эмгэг нь мөн тухайн үйл явдлын хэсэгчилсэн буюу бүрэн ойгүйдэл, тохиолын үед бусдын хөндлөнгөөс оролцох буюу тухайн хүний анхаарлыг өөр тийш чиглүүлэх оролдлогод зохисгүй хариу үзүүлэх буюу огт хариу үзүүлэхгүй байх, мөн холбогдох танин мэдэхүй буюу зүүдний дүрслэл хязгаарлагдмал (жишээ нь, ганц харааны дүр зураг) буюу огт байхгүй байх шинжээр илэрнэ. Мэдрэмж буюу зан үйл нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдал, эсвэл тухайн хүн өөрөө буюу бусад хүн гэмтэх ихээхэн эрсдэлд (жишээ нь, тухайн хүнийг барьж тогтоох оролдлогод хариу болж тийчлэх буюу цохих) хүргэхүйц хүнд байдаг.
Disorders of arousal from non-REM sleep are characterised by experiences or behaviours such as confusion, ambulation, terror, or extreme autonomic arousal that typically arise as a result of incomplete arousals from deep non-REM (N3) sleep. An exception is sleep-related eating disorder, which has been observed to arise during all stages of non-REM sleep. This group of disorders is also characterised by partial or complete amnesia for the event, inappropriate or absent responsiveness to efforts by others to intervene or redirect the person during the episode, and limited (e.g., a single visual scene) or no associated cognition or dream imagery. The experiences or behaviours are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning or significant risk of injury to the individual or to others (e.g., thrashing or striking out in response to efforts to restrain the individual).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Нойртой холбоотой хоол идэх эмгэг нь гол нойрны үеийн туршид илэрдэг, эм буюу бодисын нөлөөгөөр тайлбарлагдахгүй, өөрийн эрхгүй хэт их буюу аюултай хоол идэх буюу ундаа уух давтагдах тохиолоор илэрнэ. Тохиолын үед хоол хүнсний ер бусын хэлбэр буюу хослол, эсвэл идэж болохгүй буюу хортой бодис хэрэглэх, эсвэл хоол хайх буюу хоол хийх явцад өөрийгөө гэмтээх буюу гэмтээж болзошгүй зан үйл гаргаж болно. Илчлэг өндөртэй хоолоор шөнө давтан хомхойрон идэхээс эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүсч болно. Тухайн үйл явдлын хэсэгчилсэн буюу бүрэн ойгүйдэл илэрнэ.
Sleep-related eating disorder is characterised by recurrent episodes of involuntary excessive or dangerous eating or drinking that occur during the main sleep period that are not attributable to the effects of a medication or substance. Episodes may involve consumption of peculiar forms or combinations of food or inedible or toxic substances or injurious or potentially injurious behaviours performed while in pursuit of food or while cooking food. There may be adverse health consequences from recurrent nocturnal binge eating of high calorie foods. There is partial or complete amnesia for the events.
ICD-10-тай харгалзах код