Multiple sclerosis or other white matter disorders
Энэ нь мэдрэлийн аксоныг хамгаалж, мэдрэлийн дамжуулалтыг хангадаг миелин бүрхүүл гэмтэх буюу миелингүйдлийг хамарсан байдлын бүлэг юм.
Тодорхойлолт
Тархмал хатуурал (MS) нь төв мэдрэлийн тогтолцооны архаг, үрэвсэлт миелингүйдлийн өвчин юм. Тархмал хатуурлын гурван ангиллыг тодорхойлсон: дахилт-намжилттай, хоёрдогч даамжрах ба анхдагч даамжрах тархмал хатуурал.
Multiple Sclerosis (MS) is a chronic, inflammatory demyelinating disease of the central nervous system. Three categories of multiple sclerosis have been outlined: Relapsing/remitting, secondary progressive and primary progressive multiple sclerosis.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
MS-ийн оношийг дүрс оношилгоо ба бусад параклиник шинжилгээний мэдээллийг харгалзан эмнэлзүйн үндэслэлээр тавина. Эмнэлзүйн фенотипийг одоогийн байдал ба өмнөх эмнэлзүйн ба параклиник мэдээлэлд үндэслэн үнэлж болох бөгөөд энэ нь хувьсан өөрчлөгдөх үйл явц байж болох ба анхны үнэлгээгээр тогтоосон дэд хэвшинж цаг хугацааны явцад өөрчлөгдөж болохыг харгалзана.
The diagnosis of MS should be made on clinical grounds with input from imaging and other paraclinical studies. The clinical phenotype may be assessed based on current status and historical clinical and paraclinical data, with the understanding that this can be a dynamic process and that the subtype on the initial assessment may change over time.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өвчний тодорхой илэрсэн дахилтууд бүрэн эдгэрэлттэй, эсвэл эдгэрсний дараа үлдэц ба үлдэгдэл алдагдалтай байна. Өвчний дахилт хоорондын үе нь өвчин даамжрахгүй байх шинжээр илэрнэ.
Clearly defined disease relapses with full recovery or with sequelae and residual deficit upon recovery. The periods between disease relapses are characterised by a lack of disease progression.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Тархмал хатуурлын оношлогооны шалгуур, Макдоналдын өөрчилсөн шалгуур (2010): A) Эмнэлзүйн илрэл - 2 буюу түүнээс дээш дайрал (дахилт); 1 бодит эмнэлзүйн гэмтэл. MRI-аар батлагдсан орон зайн тархалт (DIS) (төв мэдрэлийн тогтолцооны дараах 4 хэсгийн дор хаяж 2-т нь 1 буюу түүнээс дээш T2 гэмтэл илрэх: ховдол тойронгийн, бор гадрын дэргэдэх, майхан доорх буюу нугас), эсвэл CSF-ийн эерэг үр дүн ба MS-тэй тохирох MRI-ийн 2 буюу түүнээс дээш гэмтэл, эсвэл өөр байршлыг хамарсан дараагийн эмнэлзүйн дайрал. B) 1 дайрал (дахилт); 2 буюу түүнээс дээш бодит эмнэлзүйн гэмтэл. MRI-аар батлагдсан цаг хугацааны тархалт (DIT), эсвэл эмнэлзүйн хоёр дахь дайрал. DIT-ийг дараах байдлаар батална: аль ч үед шинж тэмдэггүй, гадолинаар (Gd) тодорч буй ба тодроогүй гэмтэл зэрэг илрэх; эсвэл суурь шинжилгээнээс хойшхи хугацаанаас үл хамааран давтан хийсэн MRI-д шинэ T2 ба/буюу Gd-ээр тодорч буй гэмтэл(үүд) илрэх; эсвэл эмнэлзүйн хоёр дахь дайрлыг хүлээх. C) 1 дайрал (дахилт); 1 бодит эмнэлзүйн гэмтэл (эмнэлзүйн тусгаарлагдмал хамшинж). DIS ба DIT-ийг дараах байдлаар батална: DIS-ийн хувьд: CNS-ийн MS-д хэвшинжит 4 хэсгийн (ховдол тойронгийн, бор гадрын дэргэдэх, майхан доорх буюу нугас) дор хаяж 2-т нь 1 буюу түүнээс дээш T2 гэмтэл илрэх; эсвэл CNS-ийн өөр байршлыг хамарсан эмнэлзүйн хоёр дахь дайрлыг хүлээх. DIT-ийн хувьд: аль ч үед шинж тэмдэггүй, Gd-ээр тодорч буй ба тодроогүй гэмтэл зэрэг илрэх; эсвэл суурь шинжилгээнээс хойшхи хугацаанаас үл хамааран давтан хийсэн MRI-д шинэ T2 ба/буюу Gd-ээр тодорч буй гэмтэл(үүд) илрэх; эсвэл эмнэлзүйн хоёр дахь дайрлыг хүлээх.
Diagnostic criteria for Multiple Sclerosis, modified McDonald criteria (2010): A) Clinical presentation-2 or more attacks (relapses); 1 objective clinical lesion. Dissemination in space (DIS), demonstarted by MRI (presence of 1 or more T2 lesions in at least 2 out of 4 of the following areas of the central nervous system: periventricular, juxtacortical, infratentorial, or spinal cord) or positive CSF and 2 or more MRI lesions consistent with MS or further clinical attack involving different site. B) 1 attack (relapse); 2 or more objective clinical lesions. Dissemination in time (DIT) demonstarted by MRI or second clinical attack. DIT can be demonstrated by:the simultaneous presence of asymptomatic gadolinium (Gd)-enhancing and non-enhancing lesions at any time; or new T2 and/or Gd-enhancing lesion(s) on follow-up MRI, irrespective of its timing with reference to baseline scan; or await a second clinical attack. C) 1 attack (relapse); 1 objective clinical lesion (clinically isolated syndrome). DIS and DIT demonstrated by: For DIS: 1 or more T2 lesions in at least 2 of 4 MS-typical regions of the CNS (periventricular, juxtacortical, infratentorial or spinal cord); or await second clinical attack implicating a different CNS site. For DIT: simultaneous presence of asymptomatic Gd-enhancing and nonenhancing lesions at any time; or new T2 and/or Gd-enhancing lesion(s) on follow-up MRI, irrespective of its timing with reference to a baseline scan; or await second clinical attack.
ICD-10-тай харгалзах код