Multiple sclerosis or other white matter disorders
Энэ нь мэдрэлийн аксоныг хамгаалж, мэдрэлийн дамжуулалтыг хангадаг миелин бүрхүүл гэмтэх буюу миелингүйдлийг хамарсан байдлын бүлэг юм.
Тодорхойлолт
Тархмал хатуурал (MS) нь төв мэдрэлийн тогтолцооны архаг, үрэвсэлт миелингүйдлийн өвчин юм. Тархмал хатуурлын гурван ангиллыг тодорхойлсон: дахилт-намжилттай, хоёрдогч даамжрах ба анхдагч даамжрах тархмал хатуурал.
Multiple Sclerosis (MS) is a chronic, inflammatory demyelinating disease of the central nervous system. Three categories of multiple sclerosis have been outlined: Relapsing/remitting, secondary progressive and primary progressive multiple sclerosis.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
MS-ийн оношийг дүрс оношилгоо ба бусад параклиник шинжилгээний мэдээллийг харгалзан эмнэлзүйн үндэслэлээр тавина. Эмнэлзүйн фенотипийг одоогийн байдал ба өмнөх эмнэлзүйн ба параклиник мэдээлэлд үндэслэн үнэлж болох бөгөөд энэ нь хувьсан өөрчлөгдөх үйл явц байж болох ба анхны үнэлгээгээр тогтоосон дэд хэвшинж цаг хугацааны явцад өөрчлөгдөж болохыг харгалзана.
The diagnosis of MS should be made on clinical grounds with input from imaging and other paraclinical studies. The clinical phenotype may be assessed based on current status and historical clinical and paraclinical data, with the understanding that this can be a dynamic process and that the subtype on the initial assessment may change over time.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өнөөг хүртэл дахилт-намжилттай тархмал хатуурал хоёрдогч даамжрах тархмал хатуурал болж шилжих үеийг тодорхойлох эмнэлзүйн, дүрс оношилгооны, дархлааны буюу эмгэг судлалын тодорхой шалгуур байхгүй; шилжилт ихэвчлэн аажмаар явагдана. Энэ нь энэхүү явцыг ялгаж болох дүрс оношилгооны ба биомаркерын шинжийг судлах бидний боломжийг хязгаарласан.
To date, there are no clear clinical, imaging, immunological or pathological criteria to determine the transition point when relapsing remitting multiple sclerosis converts to secondary progressive multiple sclerosis; the transition is usually gradual. This has limited our ability to study the imaging and biomarker characteristics that may distinguish this course.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг эхэндээ дахилт/намжилттай явцтай байсны дараах хоёрдогч даамжрах тархмал хатуурлыг заахад ашиглана (намжилт-дахилттай даамжрах хэлбэр хамаарна, дахилт давхар нэмэгдэж болно)
This category is to be used to indicate Secondary progressive multiple sclerosis, after an initially relapsing/remitting course (includes remitting relapsing progressive, may have superimposed relapses)
ICD-10-тай харгалзах код