Epilepsy or seizures
24 цагаас илүү зайтай тохиолдсон дор хаяж 2 өдөөгчгүй (буюу рефлексийн) таталт.
Тодорхойлолт
Өнөөгийн хамгийн сайн ойлголтоор эпилепси нь таталт эмгэгийн гол шинж тэмдэг болдог, мэдэгдэж буй буюу таамаглагдсан нэг буюу хэд хэдэн генетикийн согогийн шууд үр дүн юм.
The epilepsy is, as best as understood, the direct result of one or more known or presumed genetic defects in which seizures are the core symptom of the disorder.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өсвөр нас буюу насанд хүрсэн үед эхэлдэг, генетикийн (гэж таамаглагдсан) гаралтай эпилепсийн өргөн хүрээний хамшинжүүд үүнд хамаарна. Хөгжлийн суурь ихэвчлэн хэвийн байдаг. Эпилепсийн гэр бүлийн өгүүлэмж ихэвчлэн байдаг. Голомтот ба түгээмэл таталт ихэвчлэн дангаараа илэрч оношийн ангиллыг тодорхойлох ба ховор тохиолдолд хавсарч илэрнэ. Таталт хоорондын ба таталтын үеийн EEG-д хэвшинжит, заримдаа тухайн эмгэгт өвөрмөц хэв маяг илэрч болно. Мэдрэлийн дүрс оношилгоо хэвийн боловч хааяа голомтот өөрчлөлт илэрсэн тухай мэдээлэгдсэн байдаг.
Includes a wide array of epilepsy syndromes having a (presumed) genetic origin, with onset in adolescence or in adult life. The developmental background is usually normal. Family history of epilepsy is frequently present. Focal and generalised seizures may be present most frequently in isolation to mark the diagnostic category, and rarely in combination. The interictal and ictal EEG may show typical, sometimes pathognomonic, patterns. Neuroimaging is normal although focal abnormalities are occasionally reported.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
6-25 насны хооронд эхэлдэг, голчлон өглөө эрт илэрдэг, ухаан алдахгүйгээр миоклонт татвалзалтаар илэрдэг эпилепси. Оюуны чадварт нөлөөлөхгүй. Нойр дутах, стресс буюу харааны тодорхой цочруул татвалзалтыг хөнгөвчлөн өдөөж болно. Таталттай уналт илэрч болох ба түүний өмнө миоклонт татвалзалт илэрч болно.
Epilepsy with onset between the ages of 6 and 25 years with myoclonic jerks without loss of consciousness predominantly occurring early in the morning. Intelligence is not affected. Jerks may be facilitated by sleep deprivation, stress, or certain visual stimuli. Convulsive seizures may occur and may be preceded by myoclonic jerks.
ICD-10-тай харгалзах код