Cerebrovascular diseases
Энэ нь тархийг цусаар хангадаг цусны судасны өвчинтэй холбоотой тархины үйл ажиллагааны алдагдлын бүлэг юм. Үүнд „харвалт“ хамаарах бөгөөд түүнд дараах эмгэгүүд хамаарна: тархины цус харвалт; аалзан хальсан доорх цус харвалт; тархины ишемийн харвалт; ишемийн буюу цус алдалтын аль нь болохыг тодорхойлоогүй харвалт.
Тодорхойлолт
Гавал доторх буюу гавлын гаднах артери буюу венийн бусад тодорхой гажиг. Энэ хэсгийн эмгэгүүдийг энэ блокийн бусад оношийн кодтой хавсарч ашиглаж болно. Эдгээр эмгэгийн хэд хэдэн нь тус бүр тархины цус түр багасах дайрал, тархины ишемийн харвалт буюу тархины цус харвалт зэрэг тархины судасны өвчний янз бүрийн хэлбэр үүсгэж болох; бусад эмнэлзүйн хамшинжтэй холбоотой байж болох; эсвэл шинж тэмдэггүй (тархины голомтот цочмог үйл ажиллагааны алдагдал үүсгээгүй) байж болно.
Энэ салбарт гарсан шинжлэх ухааны томоохон ахиц дэвшилд үндэслэн гавал доторх судасны гажгийн хэсгийг ICD-10-тай харьцуулахад ихээхэн шинэчилсэн.
Тархины судас агчилтын хамшинж ба арын эргэх энцефалопатийг тусдаа эмгэг гэж үздэг (учир нь сүүлийнхийн үед судас агчилт үргэлж илэрдэггүй).
„Судасны гаралтай даамжрах явцтай лейкоэнцефалопати (Бинсвангерийн өвчин)“-ийг тусдаа эмгэгийн хувьд хассан.
Specified other abnormalities of intracranial or extracranial arteries or veins. Entities in this section may be used in combination with other diagnostic codes in this block. Several of the entities may each cause different types of cerebrovascular disease such as TIA, cerebral ischemic stroke or intracerebral haemorrhage; may be associated with other clinical syndromes; or may be asymptomatic (not having caused acute focal dysfunction of the brain).
Section on Intracranial vascular malformations has been much revised compared to ICD-10 based on major scientific progress in this field.
Cerebral vasoconstriction syndromes and Posterior reversible encephalopathy are considered to be separate entities (as vasoconstriction is not always present in the latter).
”Progressive vascular leukoencephalopathy (Binswanger’s disease)” has been removed as a separate entity.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тархины каверном буюу каверноз ангиом, angioma cavernosum, каверноз хемангиом гэж мөн нэрлэдэг эмгэг нь шинж тэмдэггүй, эсвэл таталт ба/буюу тархины цус харвалтад хүргэдэг тархины судасны гажиг юм. Эдгээр нь ихэвчлэн аутосом доминант удамшилтай удамшлын эмгэгийн үед илэрдэг.
Cerebral cavernomas, still called cavernous angiomas, angioma cavernosum or cavernous hemangiomas, are vascular malformations in the brain that are asymptomatic or lead to seizures and/or cerebral haemorrhages. These are often found in an inheritable disorder with autosomal dominant inheritance.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Тархины каверноз гажиг (CCM) нь булчингийн ба уян эдгүй, хооронд нь нягт холбоос байхгүй эндотелийн эсээр доторлогдсон цусны судаснуудаас тогтоно. CCM нь тохиолдлын чанартай байж болно, эсвэл аутосом доминант хэлбэрээр удамших бөгөөд энэ үед олон тооны CCM үүсч, de novo илэрнэ. CCM нь цус харвах, мэдрэлийн голомтот шинж тэмдэг ба эпилепсийн таталтад өртөмтгий. Тэдгээр нь мөн шинж тэмдэггүй байж болно. CCM нь MRI-д онцлог дүр төрхтэй.
Cerebral cavernous malformation (CCM) is composed of blood vessels devoid of muscular and elastic tissue that are lined with endothelial cells that do not have intervening tight junctions. CCMs can be sporadic or inherited as an autosomal dominant trait, in which multiple CCMs occur, and appear de novo.CCMs are prone to haemorrhage, focal neurological symptoms, and epileptic seizures. They can also occur withot symptoms. CCM have a characteristic MRI appearance.
ICD-10-тай харгалзах код