Disorders of consciousness
Тодорхойлолт
Тархины хүнд гэмтлийн дараа үүсдэг, ухаан санаа хүнд хямарсан цочмогдуу буюу архаг байдал бөгөөд энэ үед өвчтөнд нүдээр дагаж харах буюу заавар биелүүлэх зэрэг ухамсрын бага боловч тодорхой шинж илэрнэ. Эдгээр өвчтөн үйлийн харилцаа холбоо тогтоох буюу эд зүйлсийг зориулалтаар нь ашиглах чадваргүй байна.
Subacute or chronic state of severely disturbed consciousness in which patients show minimal yet definite signs of consciousness, such as visual pursuit or command following, occurring after a severe brain injury. These patients do not show functional communication or functional use of objects.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өвчтөн дараах зан үйлийн дор хаяж нэгээр өөрийгөө буюу хүрээлэн буй орчноо ухамсарлаж буйн хязгаарлагдмал боловч тодорхой ялгагдах нотолгоог давтагдахуйц буюу тогтвортой байдлаар харуулах ёстой: (1) энгийн заавар биелүүлэх, (2) дохио зангаагаар буюу үгээр тийм/үгүй гэж хариулах (зөв эсэхээс үл хамааран), (3) ойлгомжтой ярих, (4) зорилготой зан үйл (тухайн орчны холбогдох өдөөлтөд нөхцөлдөн үүсдэг, рефлексийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бус хөдөлгөөн буюу сэтгэл хөдлөлийн зан үйлийг оролцуулан). Ухамсрын хамгийн бага түвшний байдлаас гарсныг үйлийн харилцаа холбоо тогтоох буюу эд зүйлсийг зориулалтаар нь ашиглах чадвараар тодорхойлно. Хөдөлгөөнгүй дуугүйдэл нь ухамсрын хамгийн бага түвшний хамшинжийн дэд ангилал гэж тодорхойлогдсон, харьцангуй ховор тохиолддог байдал юм.
Patients have to show limited but clearly discernible evidence of consciousness of self or environment, on a reproducible or sustained basis, by at least one of the following behaviors: (1) following simple commands, (2) gestural or verbal yes/no response (regardless of accuracy), (3) intelligible verbalization, (4) purposeful behavior (including movements or affective behavior that occur in contingent relation to relevant environment stimuli and are not due to reflexive activity). The emergence of minimally conscious state is defined by the ability to use functional interactive communication or functional use of objects. Akinetic mutism is a less frequent condition that has been described as a subcategory of the minimally conscious syndrome.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Дэд ангилал
Тодорхойлолт
Ухамсрын хамгийн бага түвшний байдалд байгаа, заавар биелүүлэх шинж илэрдэг өвчтөний дэд ангилал.
Subcategory of patients in a minimally conscious state who show signs of command following.
ICD-10-тай харгалзах код