Certain disorders of the nervous system
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өнгөц сидероз нь судасны гажиг, аневризм, судасны хавдар, мэдрэлийн мэс засал, хүзүүний нугасны үндэсний гэмтэл, толгойн гэмтэл ба бэртлийн шалтгаант архаг буюу дахилтат аалзан хальсан доорх цус харвалтын үр дүнд төв мэдрэлийн тогтолцоонд гемосидерин хуримтлагдах байдал юм. Өнгөц сидерозын эмнэлзүйн шинжид дуу хүлээн авах хэлбэрийн дүлий, бага тархины тэнцвэргүйдэл, пирамидын сулрал, харьцангуй цөөн тохиолдолд тэнэгрэл, хуниасны хяналт алдагдах, үнэр үл мэдэх, анизокори, мэдрэхүйн хямрал, нүдний гадна булчингийн саажилт, ишиас ба доод хөдөлгөөний нейроны гэмтлийн шинж хамаарна. Оношийг цэвэр авианы аудиометр, мэдрэлийн дүрс оношилгоо, нугасны шингэний шинжилгээ, цус алдалтын болзошгүй эх үүсвэрийг тогтоох ангиографи, шаардлагатай бол генетикийн шинжилгээгээр баталгаажуулж болно.
Superficial siderosis is the deposition of haemosiderin in the central nervous system as a result of chronic or recurrent subarachnoid haemorrhage due to vascular anomalies, aneurysms, vascular tumours, neurosurgery, cervical root lesions, head injury and trauma. Clinical feature of Superficial siderosis include sensorineural deafness, cerebellar ataxia, pyramidal weakness and less frequently dementia, loss of sphincter control, anosmia, anisocoria, sensory disturbance, extra-ocular motor palsies, sciatica and lower motor neuron signs. The diagnosis may be confirmed by pure tone audiometry, neuroimaging, spinal fluid analysis, angiography to identify a potential bleeding source and where appropriate genetic testing.
ICD-10-тай харгалзах код