Certain disorders of the nervous system
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Невропатийн өвдөлтийг цахилгаан гүйх мэт, түлэх мэт буюу цахилгаанд цохиулах мэт гэж тодорхойлдог бөгөөд энэ нь бодисын солилцооны, хоол тэжээлийн, халдварын, генетикийн, аутоиммун ба/буюу васкулитын үйл явцаас үүдэлтэй. Өвдөлт өдөөгчгүйгээр аяндаа үүсч болох, эсвэл гэмтээх буюу гэмтээхгүй цочруулын нөлөөгөөр өдөөгдөж болно. Өвдөлт нь нарийн ширхэгийн невропатийн онцлог шинж боловч бүдүүн ширхэгийн невропатийн үед ч өвдөлт үүсгэхүйц тооны нарийн ширхэг гэмтэж болно. Невропатийн өвдөлт ихэвчлэн дистал хэсгийн арьс ба арьсан доорх бүтцийг хамарна. Өвдөлт байнгын буюу үе үе байж болох ба хайрах мэт, түлэх мэт буюу мөс шиг хүйтэн гэж тодорхойлогдож болно.
Хэсэг газрын нийлмэл өвдөлтийн хамшинж нь гэмтлийн дараа үүсдэг бөгөөд хэсэг газрын өвдөлт, мэдрэхүйн өөрчлөлт, биеийн хэмийн хэвийн бус байдал, хөлс ялгаралтын идэвхийн өөрчлөлт, арьсны өнгө өөрчлөгдөх ба хавангаас бүрдэнэ.
Neuropathic pain is described as electric, burning, or shock like, caused by metabolic, nutritional, infectious, genetic, autoimmune, and/or vasculitic processes. The pain may occur spontaneously, without provocation, or be provoked by noxious or nonnoxious stimuli. Pain is characteristic of small fibre neuropathy, but even in large fibre neuropathies, a sufficient number of small fibres may be damaged to cause pain. Neuropathic pain usually affects distal skin and subcutaneous structures. The pain may be constant or intermittent, and may be described as searing, burning, or icy cold.
Complex regional pain syndrome follows trauma and comprises regional pain, sensory changes, abnormalities of temperature, sudomotor activity, colour changes of the skin, and oedema.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тайруулсан мөчний өвдөлт нь тайруулсан мөч буюу авагдсан биеийн хэсэгт өвдөлт зэрэг мэдрэмж мэдрэгдэх явдал юм. Эдгээр мэдрэмжид хий мөчний тодорхой байрлал, хэлбэр буюу хөдөлгөөн, дулаан буюу хүйтэн оргих, загатнах, шимширэх буюу цахилгаан гүйх мэт мэдрэмж болон бусад парестези хамаарч болно.
Phantom limb pain is the perception of sensations, including pain, in a limb that has been amputated or a body part that has been removed. These sensations may include a specific position, shape, or movement of the phantom, feelings of warmth or cold, itching, tingling, or electric sensations, and other paraesthesias.
ICD-10-тай харгалзах код