Chronic ischaemic heart disease
Зүрхний архаг өвчин нь титэм артериудын атеросклерозын шалтгаант илэрдэг. Энэ нь цээжний бах ба тогтворгүй явцтай цээжний бахаар илэрнэ.
Тодорхойлолт
Ишемит кардиомиопатийг дараахын нэг буюу хэд хэдэн шинж бүхий зүүн ховдлын систолын үйл алдагдал гэж тодорхойлсон: өмнө нь миокардын реваскуляризаци хийлгэсэн буюу зүрхний шигдээс болсон өгүүлэмж, зүүн титэм артерийн гол хэсэг буюу зүүн өвөр уруудах артерийн 75%-аас дээш нарийсал, эсвэл 75%-аас их нарийсалтай хоёр ба түүнээс дээш судас. Энэ нь перфузия ба агшилтын тохирол ба үл тохирлтой холбоотой эмгэг физиологийн олон төрлийн байдлыг хамардаг бөгөөд үүнд зүрхний шигдээс, миокард мэдээ алдах, ичээлжих ба сорвижих хамаарна.
Ischaemic cardiomyopathy has been defined as left ventricular systolic dysfunction with one or more of the following: a history of prior myocardial revascularisation or myocardial infarction, more than 75% stenosis in the left main stem or left anterior descending artery, or two vessels or more with a greater than 75% stenosis. It consists of a spectrum of pathophysiological states that relate to perfusion contraction matching and mismatching, including myocardial infarction, stunning, hibernation and scarring.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Нэг буюу хэд хэдэн титэм артерийн төрөлх гажгийн шалтгаант тэлэгдлийн кардиомиопати, жишээлбэл зүүн титэм артери уушгины артериас хэвийн бусаар эхлэх (ALCAPA), титэм артерийн амсар нарийсах буюу битүүрэх, ховдол хоорондын таславч бүтэн байх уушгины артерийн хавхлагын битүүрлийн үеийн баруун ховдлоос хамааралт титэм эргэлт. Энэ нь перфузия ба агшилтын тохирол ба үл тохирлын хүрээтэй холбоотой, ховдлын систолын үйл алдагдал үүсгэдэг ишемит кардиомиопатийн хэлбэр бөгөөд үүнд зүрхний шигдээс, миокард мэдээ алдах, ичээлжих ба сорвижих хамаарна.
Dilated cardiomyopathy due to a congenital anomaly of one or more coronary arteries, such as anomalous left coronary artery from pulmonary artery (ALCAPA), coronary ostial stenosis or atresia, right ventricular dependent coronary circulation in pulmonary atresia with an intact ventricular septum. It is a form of ischaemic cardiomyopathy causing systolic ventricular dysfunction that relates to a spectrum of perfusion contraction matching and mismatching, including myocardial infarction, stunning, hibernation and scarring.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Энэ нь мөн томоохон артериуд байр солилцсон байх үеийн артерийн солилтын мэс засал, гол судасны хавхлагыг уушгины аутографтаар орлуулах (Россын мэс засал) зэрэг титэм артериудыг шилжүүлэх шаардлагатай зүрхний төрөлх өвчний мэс заслын хүндрэл болж үүсч болно.
This may also occur as a complication of surgical procedures for congenital heart disease requiring translocation of the coronary arteries, such as the arterial switch procedure for transposition of the great arteries and pulmonary autograft replacement of the aortic valve (Ross procedure).
ICD-10-тай харгалзах код