Diseases of the myocardium or cardiac chambers
Энэ нь зүрхний хана ба гистологийн суурийг бүрдүүлдэг, хүсэл зоригоос үл хамаарах хөндлөн судалт булчингийн өвчнүүдийг, ялангуяа тосгуур ба ховдлын хөндий, мөн миокардын өөрийнх нь өвчнүүдийг хэлнэ.
Тодорхойлолт
Миокардит (үрэвслийн кардиомиопати) нь вирүс, бактери, мөөгөнцөр буюу шимэгч зэрэг тодорхой халдварт гадны эсрэгтөрөгч; эмэнд хэт мэдрэгшил зэрэг халдварт бус гадны эсрэгтөрөгч; эсвэл өөрийн эсрэгтөрөгчийн эсрэг аутоиммун буюу хэт мэдрэгшлийн идэвхжил зэрэг дотоод халдварт бус өдөөгчид өртсөний улмаас ихэвчлэн тэлэгдлийн кардиомиопатитай хавсран үүсдэг зүрхний булчингийн үрэвсэл юм.
Myocarditis (inflammatory cardiomyopathy) is inflammation of the heart muscle generally in the presence of a dilated cardiomyopathy that results from exposure to either discrete infectious external antigens such as viruses, bacteria, fungal or parasites; non-infectious external antigens such as hypersensitivity to drugs; or internal non-infectious triggers such as autoimmune or hypersensitive activation against self-antigens.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Миокардитын эмгэг судлалын оношлогооны сонгодог Даллас шалгуураар миокардын биопсийг шинжлэхэд нэг микроскопийн зүсэлт дээр миоцитын үхжлийн нотолгоотой зэрэгцэн үрэвслийн эс илэрсэн байх шаардлагатай. Хилийн миокардит нь миокардын үхжилгүй үрэвслийн эсийн нэвчдэсээр илэрнэ. Биопсийн сөрөг хариу нь миокардитыг заавал үгүйсгэхгүй.
The classic Dallas criteria for the pathological diagnosis of myocarditis require the presence of inflammatory cells simultaneously with evidence of myocyte necrosis on the same microscopic section when examining a myocardial biopsy. Borderline myocarditis is characterised by inflammatory cell infiltrate without myocardial necrosis. A negative biopsy does not necessarily rule out myocarditis.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Хэт мэдрэгшлийн миокардит нь холбогдох нь тогтоогдсон эмгэг (хиперэозинофилийн хамшинж (ихэвчлэн хязгаарлагдмал кардиомиопати), Черж-Строссын хамшинж, хорт хавдар, шимэгчийн халдвар, эм буюу вакцин) байх ба биопсиор завсрын эдийн лимфоцитын ба эозинофилийн нэвчдэс, аварга эс, мөн миокардын үхжил байж болох шинж илрэхтэй хавсарсан тэлэгдлийн кардиомиопати бөгөөд ихэвчлэн захын цусны эозинофилитэй хавсарна.
Hypersensitivity myocarditis is the presence of dilated cardiomyopathy in association with a known related disorder (hypereosinophilic syndrome (usually a restrictive cardiomyopathy), Churg-Strauss syndrome, malignancy, parasite infection, drugs, or vaccines) and findings of interstitial lymphocytic and eosinophilic infiltration, giant cell, and possible myocardial necrosis on biopsy, usually with peripheral eosinophilia.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код