Diseases of the myocardium or cardiac chambers
Энэ нь зүрхний хана ба гистологийн суурийг бүрдүүлдэг, хүсэл зоригоос үл хамаарах хөндлөн судалт булчингийн өвчнүүдийг, ялангуяа тосгуур ба ховдлын хөндий, мөн миокардын өөрийнх нь өвчнүүдийг хэлнэ.
Тодорхойлолт
Эдгээр нь ажиглагдсан миокардын өөрчлөлтийг үүсгэх хэмжээний титэм судасны өвчин, даралт ихсэх өвчин, хавхлагын өвчин ба зүрхний төрөлх өвчин байхгүй үед зүрхний булчингийн бүтэц ба үйл ажиллагаа хэвийн бус байдаг миокардын эмгэгүүд юм.
These are myocardial disorders in which the heart muscle is structurally and functionally abnormal, in the absence of coronary artery disease, hypertension, valvular disease and congenital heart disease sufficient to cause the observed myocardial abnormality.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тэлэгдлийн кардиомиопати нь одоо байгаа тэлэгдэл ба үйл алдагдлыг үүсгэж чадах гемодинамикийн шалтгаан, түүний дотор физиологийн (жишээлбэл үжил) буюу ачааллын хэвийн бус нөхцөл (жишээлбэл гол судасны стриктур) эсвэл ишеми (жишээлбэл титэм судасны өвчин буюу гажиг) бүхий анатомийн шалтгаан байхгүй үед нэг буюу хоёр ховдлын систолын үйл алдагдал ба хөндийн тэлэгдэл илэрдэг миокардын эмгэг юм.
Нэмэлт мэдээлэл: Физиологийн ба анатомийн байдал нь тэлэгдлийн кардиомиопатийн морфо-функциональ фенотипэд нөлөөлж болно. Хэрэв зохих эмчилгээний дараа энэ морфо-функциональ фенотип хадгалагдвал тэлэгдлийн кардиомиопати гэж тогтооно.
Dilated cardiomyopathy is a myocardial disorder in which there is systolic dysfunction and chamber dilation of one or both ventricles in the absence of a haemodynamic cause that can produce the existent dilation and dysfunction, including physiological (such as sepsis) or anatomic causes with either abnormal loading conditions (such as coarctation of the aorta) or ischaemia (such as coronary artery disease or anomalies).
Additional information: Physiological and anatomic conditions can affect the dilated cardiomyopathy morphofunctional phenotype. If this morphofunctional phenotype is retained after appropriate intervention, then a dilated cardiomyopathy is established.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Гэр бүлийн бус тэлэгдлийн кардиомиопати нь халдварт миокардит, спирт зэрэг хорт бодист өртөх буюу антрациклинаар эмчлэх, тэжээлийн хямрал, аутоиммун өвчин болон бусад олон зэрэг тэлэгдлийн буюу үрэвслийн кардиомиопатитай холбоотой нь тогтоогдсон олдмол тогтолцоот эмгэгийн хоёрдогч тэлэгдлийн кардиомиопати юм.
Nonfamilial dilated cardiomyopathy is dilated cardiomyopathy secondary to an acquired systemic disorder that is known to be associated with dilated or inflammatory cardiomyopathy such as infectious myocarditis, exposure to toxins such as alcohol or anthracycline therapy, nutritional disorders, autoimmune disease, and many others.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код