Certain lower respiratory tract diseases
Энэ бүлэг нь гадаад орчин ба амьсгалын төгсгөлийн нэгжийг холбодог агаарын замын өвчнийг хэлнэ. Уушги доторх агаарын замыг гурван үндсэн бүлэгт хуваана; амьсгуурс, мембрант бронхиол ба амьсгалын бронхиол/хийн солилцооны суваг.
Тодорхойлолт
Багтраа нь олон эс ба эсийн бүрэлдэхүүн хэсэг оролцдог амьсгалын замын архаг үрэвсэлт эмгэг юм. Энэ нь мөгөөрсөн хоолой ба амьсгуурсны янз бүрийн цочроогчид үзүүлэх хариу урвал ихсэхээр тодорхойлогдох бөгөөд аяндаа буюу эмчилгээний үр дүнд хүндийн зэрэг нь өөрчлөгддөг амьсгалын замын өргөн тархсан нарийслаар илэрнэ. Энэ нь ялангуяа шөнө буюу өглөө эрт исгэрэх амьсгал, амьсгаадах, цээж чангарах ба ханиалгах дахилтат тохиолд хүргэнэ.
Asthma is a chronic inflammatory disorder of the airways in which many cells and cellular elements play a role. It is characterised by an increased responsiveness of the trachea and bronchi to various stimuli and manifested by a widespread narrowing of the airways that change in severity either spontaneously or as a result of therapy. This leads to recurrent episodes of wheezing, breathlessness, chest tightness, and coughing, particularly at night or in the early morning.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Харшилт багтраа нь багтраагийн хамгийн амархан танигддаг фенотип бөгөөд ихэвчлэн хүүхэд наснаас эхэлдэг ба экзем, харшилт ринит, хүнсний буюу эмийн харшил зэрэг харшлын өвчний өмнөх ба/буюу гэр бүлийн өгүүлэмжтэй холбоотой. Эдгээр өвчтөний эмчилгээний өмнөх өдөөгдсөн цэрийг шинжлэхэд ихэвчлэн амьсгалын замын эозинофилт үрэвсэл илэрнэ. Гол өдөөгч нь тухайн хүн урьд нь мэдрэгшсэн байсан тоосны хачиг, цэцгийн тоос зэрэг амьсгалаар орох харшил үүсгэгчид өртөх явдал юм. Багтраагийн энэ фенотиптэй өвчтөн ихэвчлэн амьсгалаар хэрэглэх кортикостероид (ICS) эмчилгээ ба өвөрмөц харшил үүсгэгчийн дархлаа засалд сайн хариу үзүүлнэ.
Allergic asthma is the most easily recognised asthma phenotype, which often commences in childhood and is associated with a past and/or family history of allergic diseases such as eczema, allergic rhinitis, or food or drug allergy. Examination of the induced sputum of these patients before treatment often reveals eosinophilic airway inflammation. The main trigger is the exposure to inhaled allergens, such as dust mite and pollens, to which the affected individual has previously been sensitized. Patients with this asthma phenotype usually respond well to inhaled corticosteroid (ICS) treatment and specific allergen-immunotherapy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал