Certain lower respiratory tract diseases
Энэ бүлэг нь гадаад орчин ба амьсгалын төгсгөлийн нэгжийг холбодог агаарын замын өвчнийг хэлнэ. Уушги доторх агаарын замыг гурван үндсэн бүлэгт хуваана; амьсгуурс, мембрант бронхиол ба амьсгалын бронхиол/хийн солилцооны суваг.
Тодорхойлолт
Бронхиолит ба битүүрэлтэй бронхиолит нь голчлон жижиг амьсгалын замыг хамарч, завсрын эдийг ерөнхийдөө хамардаггүй өвөрмөц бус үрэвсэлт гэмтлийг тодорхойлоход хэрэглэдэг ерөнхий нэр томьёо юм. Бронхиолит нь амьсгалаар үүссэн гэмтэл, халдвар буюу эмээс үүдэлтэй байж; эрхтэн шилжүүлэн суулгалт буюу холбох эдийн өвчинтэй холбоотой байж; эсвэл идиопат байж болно. Бронхиолитын эмгэг судлалын үндсэн ангилалд: агшилтат, төлжилтөт, фолликулт, амьсгалын зам төвт завсрын эдийн фиброз ба тархмал панбронхиолит хамаарна. Агшилтат ба төлжилтөт хэлбэр хамт тохиолдож болно.
Bronchiolitis and bronchiolitis obliterans are general terms used to describe a nonspecific inflammatory injury that primarily affects the small airways and generally spares the interstitium. Bronchiolitis may be caused by inhalation injury, infection, or drugs; associated with organ transplantation or connective tissue disease; or may be idiopathic. The main pathologic categories of bronchiolitis are: constrictive, proliferative, follicular, airway-centred interstitial fibrosis, and diffuse panbronchiolitis. The constrictive and proliferative patterns may occur together.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Тархмал панбронхиолит (DPB) нь голчлон амьсгалын бронхиолыг хамарч, даамжрах идээт ба хүнд бөглөрөлт амьсгалын эмгэг үүсгэдэг идиопат үрэвсэлт өвчин юм. Өвчин амьдралын хоёр дахь аравтаас тав дахь аравт эхэлж, архаг ханиалга, ачааллын үеийн амьсгаадалт ба цэр гарахаар илэрнэ. Ихэнх өвчтөнд мөн хамрын дайвар хөндийн архаг синүсит байдаг. Эмчлэхгүй орхивол DPB нь амьсгуурс тэлэх, амьсгалын дутагдал ба үхэлд хүргэн даамжирна. Макролидын бүлгийн антибиотикоор удаан хугацааны эмчилгээ хийснээр тавилан мэдэгдэхүйц сайжирсан гэж мэдээлсэн бөгөөд түүний үйлдлийг үрэвслийн эсрэг ба дархлаа зохицуулах нөлөөтэй холбон тайлбарладаг.
Diffuse panbronchiolitis (DPB) is an idiopathic inflammatory disease principally affecting the respiratory bronchioles, causing a progressive suppurative and severe obstructive respiratory disorder. Onset occurs in the second to fifth decade of life and manifests by chronic cough, exertional dyspnoea, and sputum production. Most patients also have chronic paranasal sinusitis. If left untreated, DPB progresses to bronchiectasis, respiratory failure and death. A significant improvement in the prognosis has been reported thanks to the use of long-term therapy with macrolide antibiotics, the effect of which is attributed to an anti-inflammatory and immunoregulatory action.
ICD-10-тай харгалзах код