Lung infections
Бактерийн, вирүсийн, мөөгөнцрийн буюу шимэгчийн гаралтай халдвараас үүдэлтэй уушгины аливаа байдал.
Тодорхойлолт
Ихэвчлэн, гэхдээ үргэлж биш, бактери, вирүс, мөөгөнцөр буюу шимэгчийн халдвараас үүдэлтэй уушгины өвчин. Энэ өвчин халуурах, жихүүдэс хүрэх, цэртэй ханиалга, цээжний өвдөлт ба амьсгал давчдахаар илэрнэ. Оношийг жишээ нь цээжний рентген зургаар баталгаажуулна.
A disease of the lungs, frequently but not always caused by an infection with bacteria, virus, fungus, or parasite. This disease is characterised by fever, chills, cough with sputum production, chest pain and shortness of breath. Confirmation is, for example, by chest x-ray.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Вирүсийн гаралтай халдвараас үүдэлтэй уушгины тогтолцооны өвчин. Энэ өвчин халуурах, летарги, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих буюу ханиалгахаар илэрнэ. Халдвар амьсгалын замын халдвартай шүүрлийг амьсгалах замаар дамжина. Оношийг цэрний сорьцоос вирүсийн эх үүсвэрийг илрүүлж баталгаажуулна.
A disease of the pulmonary system, caused by an infection with a viral source. This disease is characterised by fever, lethargy, headache, myalgia, vomiting, or coughing. Transmission is by inhalation of infected respiratory secretions. Confirmation is by identification of the viral source in a sputum sample.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Амьсгалын синцитиал вирүсийн халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь ихэвчлэн альвеолыг хамарсан уушгины үрэвсэлт байдлаар (пневмони) илэрч, ханиалгах, найтаах, халуурах буюу исгэрэх амьсгалд хүргэнэ. Энэ өвчин дутуу төрсөн нярай ба хавсарсан өвчин буюу дархлаа дарангуйлалттай хүмүүст хүнд явагдаж болно. Халдвар шууд хавьтал, дусал зам, эсвэл амьсгалын замын халдвартай шүүрэлтэй шууд бус хавьтлаар дамжина. Оношийг ихэвчлэн эсрэгтөрөгч илрүүлэх буюу эсийн өсгөврөөр амьсгалын синцитиал вирүсийг илрүүлж баталгаажуулна.
A disease caused by an infection with respiratory syncytial virus. This disease is characterised by an inflammatory condition of the lung commonly affecting the alveoli (pneumonia), leading to coughing, sneezing, fever, or wheezing. This disease may be severe in premature babies and those with concurrent disease or immunosuppression. Transmission is by direct contact, droplet transmission, or indirect contact with infected respiratory secretions. Confirmation is by identification of respiratory syncytial virus, commonly through antigen detection or cell culture.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Амьсгалын синцитиал вирүс нь нялх болон бага насны хүүхдийн амьсгалын доод замын өвчний гол шалтгаан бөгөөд пневмонийн 40% хүртэлхийг үүсгэдэг. Хамгийн хүнд халдвар 6 сараас доош насны нялх хүүхдэд тохиолддог бөгөөд бараг бүх анхдагч халдвар шинж тэмдэгтэй илэрдэг ба тэдгээрийн 40% ба түүнээс дээш нь бронхиолит буюу пневмонитой холбоотой. Ихэвчлэн эмнэлгийн орчинд олдсон амьсгалын синцитиал вирүс нь дархлаа дарангуйлагдсан хүүхэд ба насанд хүрэгчдэд амьсгалын доод замын хүнд өвчин үүсгэдэг. Пневмони үүсэхээс өмнө ихэвчлэн амьсгалын дээд замын өвчин илэрдэг бөгөөд хүндрэл болох синүсит ба дунд чихний үрэвсэл түгээмэл тохиолдоно. RSV-ийн пневмони үүссэн ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн гуравны хоёр ба түүнээс дээш нь эмчилгээгүй бол нас бардаг.
Respiratory syncytial virus is the major cause of lower respiratory tract illness in infants and young children, and accounts for up to 40% of pneumonia. Most severe infections occur in infants less than 6 months of age, and almost all primary infections are symptomatic, with 40% or more associated with bronchiolitis or pneumonia. Respiratory syncytial virus, often nosocomially acquired, causes severe lower respiratory tract disease in immunosuppressed children and adults. Upper respiratory tract illness usually precedes the development of pneumonia, and complicating sinusitis and otitis media are common. Two thirds or more of the bone marrow transplant recipients who develop RSV pneumonia succumb without treatment.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан