Lung infections
Бактерийн, вирүсийн, мөөгөнцрийн буюу шимэгчийн гаралтай халдвараас үүдэлтэй уушгины аливаа байдал.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ихэвчлэн, гэхдээ үргэлж биш, бактери, вирүс, мөөгөнцөр буюу шимэгчийн халдвараас үүдэлтэй уушгины өвчин. Энэ өвчин халуурах, жихүүдэс хүрэх, цэртэй ханиалга, цээжний өвдөлт ба амьсгал давчдахаар илэрнэ. Оношийг жишээ нь цээжний рентген зургаар баталгаажуулна.
A disease of the lungs, frequently but not always caused by an infection with bacteria, virus, fungus, or parasite. This disease is characterised by fever, chills, cough with sputum production, chest pain and shortness of breath. Confirmation is, for example, by chest x-ray.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Вирүсийн гаралтай халдвараас үүдэлтэй уушгины тогтолцооны өвчин. Энэ өвчин халуурах, летарги, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих буюу ханиалгахаар илэрнэ. Халдвар амьсгалын замын халдвартай шүүрлийг амьсгалах замаар дамжина. Оношийг цэрний сорьцоос вирүсийн эх үүсвэрийг илрүүлж баталгаажуулна.
A disease of the pulmonary system, caused by an infection with a viral source. This disease is characterised by fever, lethargy, headache, myalgia, vomiting, or coughing. Transmission is by inhalation of infected respiratory secretions. Confirmation is by identification of the viral source in a sputum sample.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Иж томуугийн вирүсийн халдвараас үүдэлтэй уушгины тогтолцооны өвчин. Энэ өвчин халуурах, алжааж чилээрхэх, ханиалгах буюу тахипноэгээр илэрнэ. Халдвар амьсгалын замын халдвартай шүүрлийг амьсгалах, шууд хавьтах буюу бохирдсон эд зүйлсээр дамжина. Оношийг амьсгалын замын шүүрлээс иж томуугийн вирүсийг илрүүлэх, хосолсон ийлдэст иж томуугийн вирүст өвөрмөц IgG эсрэгбие мэдэгдэхүйц ихэссэнийг илрүүлэх, эсвэл нэг удаагийн ийлдсийн сорьцод иж томуугийн вирүст өвөрмөц IgM эсрэгбие илрүүлж баталгаажуулна.
A disease of the pulmonary system, caused by an infection with parainfluenza virus. This disease is characterised by fever, malaise, cough, or tachypnoea. Transmission is by inhalation of infected respiratory secretions, direct contact, or through fomites. Confirmation is by identification of the parainfluenza virus in respiratory secretions, detection of a significant rise in parainfluenza specific IgG antibodies in paired serum, or detection of parainfluenza specific IgM antibodies in a single serum sample.
ICD-10-тай харгалзах код