Lung infections
Бактерийн, вирүсийн, мөөгөнцрийн буюу шимэгчийн гаралтай халдвараас үүдэлтэй уушгины аливаа байдал.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ихэвчлэн бактерийн буюу вирүсийн гаралтай халдвараас үүдэлтэй амьсгуурсны цочмог өвчин. Энэ өвчин амьсгуурсны үрэвслээр илэрнэ. Энэ өвчин ханиалгах, исгэрэх амьсгал, цээжний өвдөлт буюу таагүй мэдрэмж, халуурах буюу амьсгаадахаар илэрнэ. Халдвар амьсгалын замын халдвартай шүүрлийг амьсгалах замаар дамжина. Оношийг цэрний сорьцоос халдвар үүсгэгчийг илрүүлж баталгаажуулна.
An acute disease of the bronchi, commonly caused by an infection with a bacterial or viral source. This disease is characterised by inflammation of the bronchi. This disease presents with cough, wheezing, chest pain or discomfort, fever, or dyspnoea. Transmission is by inhalation of infected respiratory secretions. Confirmation is by identification of the infectious agent in a sputum sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Амьсгуурсны аль ч хэсгийг оролцуулан уушгины том амьсгалын замын хурдан эхэлсэн үрэвсэл. Энэ нь ихэвчлэн вирүсийн гаралтай бөгөөд жишээ нь миксовирүс (өөрөөр хэлбэл A, B, C томуу, иж томуу, HRS вирүс), аденовирүс ба пикорнавирүс (жишээ нь риновирүс), Mycoplasma бактери ба бактериас үүдэлтэй.
Rapid onset inflammation of the large airways in the lung, including any part of the bronchi. It is often viral in origin, e.g. myxovirus (i.e. influenza A,B,C, parainfluenza, HRS virus), adenovirus, and picoma viruses (e.g. rhinoviruses), mycoplasma and bacteria.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Иж томуугийн вирүсийн цочмог халдвараас үүдэлтэй амьсгуурсны өвчин. Энэ өвчин ханиалгах, цэр гарах, исгэрэх амьсгал буюу амьсгал давчдахад хүргэдэг амьсгуурсны цочмог үрэвслээр илэрнэ. Халдвар амьсгалын замын халдвартай шүүрлийг амьсгалах, шууд хавьтах буюу бохирдсон эд зүйлсээр дамжина. Оношийг амьсгалын замын шүүрлээс иж томуугийн вирүсийг илрүүлэх, хосолсон ийлдэст иж томуугийн вирүст өвөрмөц IgG эсрэгбие мэдэгдэхүйц ихэссэнийг илрүүлэх, эсвэл нэг удаагийн ийлдсийн сорьцод иж томуугийн вирүст өвөрмөц IgM эсрэгбие илрүүлж баталгаажуулна.
A disease of the bronchi, caused by an acute infection with parainfluenza virus. This disease is characterised by acute inflammation of the bronchi leading to cough, sputum production, wheezing, or shortness of breath. Transmission is by inhalation of infected respiratory secretions, direct contact, or through fomites. Confirmation is by identification of the parainfluenza virus in respiratory secretions, detection of a significant rise in parainfluenza specific IgG antibodies in paired serum, or detection of parainfluenza specific IgM antibodies in a single serum sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Иж томуугийн вирүсийн халдвараас үүдэлтэй, амьсгуурсны аль ч хэсгийг оролцуулан уушгины том амьсгалын замын хурдан эхэлсэн үрэвсэл.
Rapid onset inflammation of the large airways in the lung, including any part of the bronchi due to infection with parainfluenza virus.
ICD-10-тай харгалзах код