Lung infections
Бактерийн, вирүсийн, мөөгөнцрийн буюу шимэгчийн гаралтай халдвараас үүдэлтэй уушгины аливаа байдал.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ихэвчлэн бактерийн буюу вирүсийн гаралтай халдвараас үүдэлтэй амьсгуурсны цочмог өвчин. Энэ өвчин амьсгуурсны үрэвслээр илэрнэ. Энэ өвчин ханиалгах, исгэрэх амьсгал, цээжний өвдөлт буюу таагүй мэдрэмж, халуурах буюу амьсгаадахаар илэрнэ. Халдвар амьсгалын замын халдвартай шүүрлийг амьсгалах замаар дамжина. Оношийг цэрний сорьцоос халдвар үүсгэгчийг илрүүлж баталгаажуулна.
An acute disease of the bronchi, commonly caused by an infection with a bacterial or viral source. This disease is characterised by inflammation of the bronchi. This disease presents with cough, wheezing, chest pain or discomfort, fever, or dyspnoea. Transmission is by inhalation of infected respiratory secretions. Confirmation is by identification of the infectious agent in a sputum sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Амьсгуурсны аль ч хэсгийг оролцуулан уушгины том амьсгалын замын хурдан эхэлсэн үрэвсэл. Энэ нь ихэвчлэн вирүсийн гаралтай бөгөөд жишээ нь миксовирүс (өөрөөр хэлбэл A, B, C томуу, иж томуу, HRS вирүс), аденовирүс ба пикорнавирүс (жишээ нь риновирүс), Mycoplasma бактери ба бактериас үүдэлтэй.
Rapid onset inflammation of the large airways in the lung, including any part of the bronchi. It is often viral in origin, e.g. myxovirus (i.e. influenza A,B,C, parainfluenza, HRS virus), adenovirus, and picoma viruses (e.g. rhinoviruses), mycoplasma and bacteria.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Грам сөрөг Haemophilus influenzae бактерийн халдвараас үүдэлтэй амьсгуурсны өвчин. Энэ өвчин ханиалгах, цэр гарах, исгэрэх амьсгал буюу амьсгал давчдахад хүргэдэг амьсгуурсны цочмог үрэвслээр илэрнэ. Халдвар амьсгалын замын халдвартай шүүрлийг амьсгалах, эсвэл шууд хавьтах замаар дамжина. Оношийг цус буюу ердийн үед ариун байдаг биеийн бусад шингэнээс Haemophilus influenzae бактерийг илрүүлж баталгаажуулна.
A disease of the bronchi, caused by an infection with the gram-negative bacteria Haemophilus influenzae. This disease is characterised by acute inflammation of the bronchi leading to cough, sputum production, wheezing or shortness of breath. Transmission is by inhalation of infected respiratory secretions, or direct contact. Confirmation is by identification of Haemophilus influenzae in blood or other typically sterile body fluid.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Haemophilus influenzae бактерийн халдвараас үүдэлтэй, амьсгуурсны аль ч хэсгийг оролцуулан уушгины том амьсгалын замын хурдан эхэлсэн үрэвсэл.
Rapid onset inflammation of the large airways in the lung, including any part of the bronchi, due to infection with haemophilus influenzae bacteria.
ICD-10-тай харгалзах код