Diseases of small intestine
Энэ нь нарийн гэдсэнд үүсдэг буюу нарийн гэдэстэй холбоотой гэж тодорхойлогддог байдлуудын бүлэг юм.
Тодорхойлолт
Гэдэсний шингээлтийн хямрал нь гэдэсний замаар хүнсний шим тэжээлийн шингээлт алдагдсан өвчлөлийн байдал юм. Нэг буюу хэд хэдэн шим тэжээлийн шингээлт алдагдах нь тэжээлийн дутал үүсгэж болно. Уураг алдагдах энтеропати нь сийвэнгийн уураг гэдэс рүү их хэмжээгээр алдагддаг өвчлөлийн байдал юм. Уургийн алдагдал нийлэгжилтээсээ их байх нь гипоальбуминеми үүсгэж болно.
Intestinal malabsorption is a diseased condition in which absorption of food nutrients across the intestinal tract is disturbed. Impairment of single or multiple nutrients may lead to malnutrition. Protein-losing enteropathy is a diseased condition in which there is excessive loss of plasma protein into the intestine. More loss of proteins than synthesis may lead to hypoalbuminemia.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Гэдэсний шингээлтийн хямрал (хамшинж) нь нарийн гэдэс дэх шим тэжээлийн шингэц (хөндий доторх үйл явц), шингээлт (салст бүрхүүлийн үйл явц) ба тээвэрлэлт (салст бүрхүүлийн дараах үйл явц) гэсэн хэвийн физиологийн дараалал эмгэгээр алдагдсанаас үүснэ. Гэдэсний дутмагшил гэсэн ойлголт нь богино гэдэс, энтероцитын бүтцийн согог, гэдэсний хөдөлгөөний хямрал зэргээс үүдэлтэй, амь насанд аюултай, гэдэсний шингээлтийн хямралын хүнд хэлбэр юм.
Intestinal malabsorption (syndrome) occurs due to pathological interference with the normal physiological sequence of digestion (intraluminal process), absorption (mucosal process), and transport (post-mucosal events) of nutrients in the small intestine. The concept of intestinal failure is a life-threatening severe type of intestinal malabsorption due to short bowel, structural enterocyte defects, and intestinal dysmotility etc.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Хүнсний үл тэвчил гэдэг нь тодорхой хүнс буюу түүнд агуулагдах нэгдэлтэй холбоотой янз бүрийн физиологийн хариу урвалын улмаас хүнсийг шингээхэд бэрхшээлтэй байхыг хэлэх нэр томьёо юм. Хүнсний үл тэвчлийг хүнсний эсрэг дархлааны урвалыг голчлон хамардаг хүнсний харшилтай андуурч болохгүй.
Food intolerance is a term used for difficulty in digesting a food due to various physiological responses associated with a particular food, or compound found. Food intolerance should not be mistaken for food allergy, which is primarily involving the immune reaction against the food.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан