Certain dermatoses with suspected viral aetiology
Вирүсийн халдвар шалтгаан болж буй гэх үндэслэл байгаа боловч нотлогдоогүй арьсны эмгэг.
Тодорхойлолт
Ягаан хэвгэн үлд нь голдуу хүүхэд ба залуу насанд хүрэгчдэд тохиолддог, халдварын гаралтай байж магадгүй, аяндаа эдгэрдэг цочмог арьсны өвчин бөгөөд өвөрмөц арьсны тууралт ба маш бага ерөнхий шинж тэмдгээр илэрдэг. Ягаан хэвгэн үлдийн шалтгаан тодорхойгүй боловч тархвар судлалын ба эмнэлзүйн олон шинж нь халдварын үүсгэгч оролцож болохыг харуулна. Ихэнх тохиолдолд өвчин өвөрмөц явцтай байх бөгөөд дараагийн гэмтлээс том, „анхдагч толбо“ гэж нэрлэгддэг толбо нь голчлон их бие ба мөчдийн ойрын хэсэгт олон тооны зууван, хайрстай, ягаан толбо тууралт хэлбэрээр гарахаас хэд хоногийн өмнө илэрнэ.
Pityriasis rosea is an acute, self-limiting skin disease, probably infective in origin, affecting mainly children and young adults, and characterised by a distinctive skin eruption and minimal constitutional symptoms. The cause of pityriasis rosea is uncertain, but many epidemiological and clinical features suggest that an infective agent may be implicated. In the majority of cases the disease follows a characteristic course whereby a so-called herald patch, larger than subsequent lesions, appears several days before the eruption of multiple oval scaly pink macules over the trunk and proximal limbs predominantly.
ICD-10-тай харгалзах код