Certain skin disorders attributable to bacterial infection
Дараах бактериас үүдэлтэй арьс ба/буюу арьсан доорх эслэгийн эмгэг: a) ихэвчлэн зөвхөн арьсаар хязгаарлагдах халдвар үүсгэдэг (жишээ нь, эритразм); b) арьсыг бусад эрхтэнтэй зэрэг өвөрмөцөөр хамардаг (жишээ нь, тэмбүү); c) арьсанд төдийгүй бусад эрхтэнд өвчин үүсгэж болох (жишээ нь, арьсны сүрьеэ) буюу d) бусад эрхтэнд халдварладаг боловч хорт бодис ялгарах буюу бусад шууд бус механизмаар арьсанд илэрч болох (жишээ нь, стрептококкт хордлогот шокийн хамшинж).
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Грам эерэг бактери болох стафилококкийн халдвараас үүдэлтэй хамшинж. Энэ хамшинж нь халууралт, цэврүү, улайлт, арьс өргөн талбайгаар хуулрах буюу Никольскийн шинжээр илэрнэ. Халдвар халдвартай хүнтэй шууд буюу шууд бус хавьтах, бохирдсон эд зүйлс, эсвэл эмчийн шалтгаант замаар дамжина. Оношийг цус буюу арьсны сорьцонд стафилококк илрүүлж баталгаажуулна.
A syndrome caused by an infection with the gram-positive bacteria Staphylococcus. This syndrome is characterised by fever, blisters, erythema, large areas of skin peel, or Nikolsky’s sign. Transmission is by direct or indirect contact with an infected individual, through fomites, or by iatrogenic transmission. Confirmation is by identification of Staphylococcus in a blood or skin sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Токсины нөлөөгөөр үүсдэг, ихэвчлэн нярай ба нялх хүүхдэд тохиолддог боловч аль ч насанд илэрч болох стафилококкийн арьсны эмгэг. Эпидермолизийн токсиныг Staphylococcus aureus бактерийн тодорхой фагийн хэвшинжүүд ялгаруулах бөгөөд энэ нь цусны урсгалаар түгнэ. Энэ нь мөхлөгт давхаргын түвшинд эпидермисийн өнгөц ховхролт үүсгэнэ. Эмнэлзүйд тархмал улайлтаар илэрч, улмаар цэврүүтэх ба эпидермисийн өнгөц давхарга том хэсгээрээ хуулрах хүртэл даамжирна.
A toxin-mediated staphylococcal skin disorder which occurs most commonly in neonates and infants but may be seen at any age. The epidermolytic toxin is produced by specific phage types of Staphylococcus aureus and is disseminated via the bloodstream. It causes superficial epidermal detachment at the level of the stratum granulosum. Clinically it presents with a diffuse erythema which progresses to blistering and shedding of large sheets of superficial epidermis.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан