Dermatitis or eczema
Дерматит ба экзем нь ижил утгатай нэр томьёо бөгөөд эд эсийн шинжилгээгээр янз бүрийн зэргийн акантоз бүхий спонгиоз ба судас орчмын өнгөц лимфо-хистоцитын нэвчдэсээр илэрдэг арьсны үрэвсэлт урвалын хэлбэрийг хэлнэ. Эмнэлзүйн шинжид загатнах, улайх, хайрстах ба бөөгнөрсөн гүвдрүү-цэврүү хамаарч болно. Энэ байдал дангаараа буюу хавсран нөлөөлөх олон төрлийн гадаад ба дотоод хүчин зүйлээр сэдээгдэж болно.
Тодорхойлолт
Атопийн хандлагатай (цусан дахь IgE-ийн түвшин ихсэх, I хэвшинжийн харшил, багтраа ба харшилт ринит) холбоотой, генетикээр тодорхойлогдох архаг үрэвсэлт экземт дерматоз. Эпидермисийн хамгаалах саадын үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг филаггрины мутаци нь түүний эмгэг жамд чухал үүрэгтэй. Атопит экзем нь хүчтэй загатнаа, шүүрэл, хатиг, зулгаралт ба ширшилжилтээр илэрнэ. Нялх хүүхдэд нүүр ба нугалааснаас бусад хэсэг ихэвчлэн хамрагдана; мөчдийн нугалаас хамрагдах нь аль ч насанд ажиглагдаж болно. Атопит экзем ихэвчлэн тархалт ба үргэлжлэх хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг ч түгмэл болж, насан туршид үргэлжилж болно.
A chronic inflammatory genetically-determined eczematous dermatosis associated with an atopic diathesis (elevated circulating IgE levels, Type I allergy, asthma and allergic rhinitis). Filaggrin mutations resulting in impaired epidermal barrier function are important in its pathogenesis. Atopic eczema is manifested by intense pruritus, exudation, crusting, excoriation and lichenification. The face and non-flexural areas are often involved in infants; involvement of the limb flexures may be seen at any age. Although commonly limited in extent and duration, atopic eczema may be generalised and life-long.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Нялх насны дараа анх илэрсэн буюу нялх наснаас хойш 19 нас хүртэл үргэлжилсэн хүүхэд ба өсвөр насныхны атопит экзем. Үүний тархалт хойд өргөрөгт хамгийн өндөр байна (жишээ нь, Норвегийн хүүхдэд бараг 20% байхад Танзанийн хүүхдэд 0.7%). Хамгийн өвөрмөц хамрагддаг байршил нь тохой ба өвдөгний нугалаас, хүзүүний хажуу, бугуй ба шагай юм. Өвчин даамжрахын хэрээр ширшилжилт (арьс зузаарах) нь ялангуяа амархан хүрч маажих боломжтой хэсэгт ердийн эмнэлзүйн шинж болно. Дугуй хувилбар нь Африк ба Ази гаралтай хүүхдэд илүү түгээмэл.
Atopic eczema in children and adolescents first presenting or continuing after infancy up to age 19 years. Its prevalence is highest in northern latitudes (e.g. nearly 20% in Norwegian children as compared with 0.7% in Tanzanian children). The sites most characteristically involved are the elbow and knee flexures, sides of the neck, wrists and ankles. As the disease progresses, lichenification (skin thickening) becomes a typical clinical feature, especially in areas that can be easily reached and scratched. Discoid variants are more common in children of African and Asian ancestry.
ICD-10-тай харгалзах код