Dermatitis or eczema
Дерматит ба экзем нь ижил утгатай нэр томьёо бөгөөд эд эсийн шинжилгээгээр янз бүрийн зэргийн акантоз бүхий спонгиоз ба судас орчмын өнгөц лимфо-хистоцитын нэвчдэсээр илэрдэг арьсны үрэвсэлт урвалын хэлбэрийг хэлнэ. Эмнэлзүйн шинжид загатнах, улайх, хайрстах ба бөөгнөрсөн гүвдрүү-цэврүү хамаарч болно. Энэ байдал дангаараа буюу хавсран нөлөөлөх олон төрлийн гадаад ба дотоод хүчин зүйлээр сэдээгдэж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тосгүйжлийн экзем нь арьс тосгүйжихээс үүснэ. Арьс тосгүйжих үед эпидермисийн эвэрлэг давхарга хагарч, нарийн ан цав үүсэх нь хайрсныхаа доор торлог улайлттай, хальсран гуужсан арьс үүсгэнэ. Энэ нь ялангуяа шилбэнд тохиолдоно. Энэ нь өндөр настанд илүү түгээмэл бөгөөд эпидермисийн тос алдагдах ба хуурайших хоёрын хавсарсан нөлөөгөөр сэдээгдэнэ. Хэрэв үрэвсэл даамжирвал энэ нь илүү загатнаатай, экземт болж, тосгүйжлийн экзем болж болно.
Asteatotic eczema develops from asteatosis cutis. In the latter cracking and crazing of the epidermal stratum corneum produces a flaky skin with a reticulate erythema beneath the scales. It occurs particularly on the lower legs. It is more common in the elderly and is provoked by a combination of defatting and desiccation of the epidermis. If inflammation progresses then it may become more pruritic and eczematous, asteatotic eczema.
ICD-10-тай харгалзах код