Dermatitis or eczema
Дерматит ба экзем нь ижил утгатай нэр томьёо бөгөөд эд эсийн шинжилгээгээр янз бүрийн зэргийн акантоз бүхий спонгиоз ба судас орчмын өнгөц лимфо-хистоцитын нэвчдэсээр илэрдэг арьсны үрэвсэлт урвалын хэлбэрийг хэлнэ. Эмнэлзүйн шинжид загатнах, улайх, хайрстах ба бөөгнөрсөн гүвдрүү-цэврүү хамаарч болно. Энэ байдал дангаараа буюу хавсран нөлөөлөх олон төрлийн гадаад ба дотоод хүчин зүйлээр сэдээгдэж болно.
Тодорхойлолт
Голчлон хуйх, нүүр, их биеийн дээд хэсэг ба нугалаасыг хамарч, янз бүрийн зэргийн улайлт, хайрс, үрэвсэл ба шүүрлээр илэрдэг, хоорондоо холбоотой үрэвсэлт арьсны эмгэгийн бүлэг. Эдгээрийн эмгэг жамд Malassezia төрлийн мөөгөнцөр чухал үүрэгтэй гэж үздэг. Эдгээр эмгэг түгээмэл боловч ХДВ-ийн халдвартай хүмүүст илүү их давтамжтай, илүү хүнд хэлбэрээр тохиолдоно.
A group of related inflammatory skin disorders affecting predominantly the scalp, face, upper trunk and flexures and characterised by variable amounts of erythema, scale, inflammation and exudation. It is thought that Malassezia yeasts play an important role in their pathogenesis. Although these disorders are common, they are seen with increased frequency and severity amongst persons infected with HIV.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Хуйхны хайрст дерматит нь хуйхыг хамарсан янз бүрийн зэргийн хайрстах, үрэвсэх, шүүрэх ба хатиг үүсэх шинжээр илэрнэ. Энэ нь дангаараа тохиолдох буюу бусад байршлын хайрст дерматиттай хавсарч болно. Үүнийг хуйхны псориазаас ялгахад хэцүү байж болно. Толгойн хэвгэн үлдийг (хаг) хуйхны хайрст дерматитын хөнгөн хэлбэр гэж үздэг.
Seborrhoeic dermatitis of the scalp is characterised by varying degrees of scaling, inflammation, exudation and crusting affecting the scalp. It may occur in isolation or may be accompanied by seborrhoeic dermatitis of other sites. It may be difficult to differentiate from scalp psoriasis. Pityriasis capitis (dandruff) is considered to represent a mild form of seborrhoeic dermatitis of the scalp.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код